Эрэн сурвалжлагдаж байсан “Гандан бороо” хочит иргэн “Б”-г баривчилжээ

8Эрүүгийн цагдаагийн газрын 4-р хэлтэс, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.3 заасан гэмт хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байсан “Гандан бороо” хочтой “Б” /эр 50.н/ гэгчийг 2016 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 18:00 цагийн үед БГД-ийн 2-р хороонд байрлах гэрээс нь баривчилсан байна.

Тодруулбал, сэжигтэн “Б” нь иргэн “Г”-с 150 орчим сая төгрөгийн эд зүйлийг зээлээр авч улмаар зээлийн хугацаа дууссан боловч мөнгийг нь өгөлгүй айлган сүрдүүлсэн, заналхийсэн гэж хохирогчоос гомдол гаргасны мөрөөр СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн 148.3 зааснаар хэрэг үүсгэн шалгасан байна.

Сэжигтэн “Б”-г дайчлан баривчлах үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан

Шалгалтын хүрээнд дээрх хэрэгт эрэн сурвалжилж байсан сэжигтэн “Б”-г дайчлан баривчлах үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд гэрт нь хийсэн үзлэгээр Медафитамин төрлийн мансууруулах бодис илэрсэн байна. Тиймээс сэжигтэн “Б”-д холбогдох ЭХ-ийн 148,3-т заасан хэрэг дээр нэмж МУ-ын ЭХ-ийн 192 дугаар зүйлд заасанаар эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг нэгтгэн шалгаж эхэлсэн байна.

Сэжигтэн “Гандан бороо” хочтой “Б”-д болон энэ мэт этгээдүүдэд дарамтлуулж эд хөрөнгөөрөө хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандаж болох ажээ.

 

ХУУЛИЙН ЗААЛТ

148 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах

148.3. Энэ гэмт хэргийг урьд нь энэ хэрэгт болон хулгайлах, булаах, завших, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

192 дугаар зүйл. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах


URL:

Сэтгэгдэл бичих