Төрийн гурван өндөрлөгийн хэн нь хамгийн баян бэ

863e8af565e5011d5a238db024c33a1b_1200Шинээр сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас олон нийтэд дэлгэсэн билээ.  Тэгвэл төрийн гурван өндөрлөгийн хувьд хэдий хэрийн орлоготойг уншигчиддаа сонирхуулъя.

Ерөнхийлөгч машингүй, газаргүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн жилийн орлого нь 88233.9 мянган төгрөг ажээ. Тэрбээр хоёр орон сууцтай бөгөөд  машингүй, мөн дээр нь эзэмшил газаргүй юм байна.  Харин мал сүргийн хувьд 28 адуу, найман үхэр, таван ямаа, 25 хоньтой. Түүнчлэн, 635000.0 мянган төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэйгээс гадна хадгаламжиндаа 57454.03 мянган төгрөгтэй ажээ.  Мөн зээлгүй бөгөөд  Муштааг ХХК, Анх Эрдэнэ ХХК, Либерти дээд сургууль , АСУ ХХК, Женко тур бюро ХК, Ремикон ХК  зэрэг байгууллагад хувьцаа эзэмшдэг юм байна.

УИХ-ын дарга хурдан удмын 60 адуутай гэнэ

УИХ-ын дарга М.Энхболдын нийт орлого 39573,6 мянган төгрөг бөгөөд хоёр орон сууц, хоёр машинтай юм байна. Тодруулбал, Mercedes benz S350L, Toyota Land Criuser 200 машинтай. Морин спорт, уяачдын холбоог тэргүүлж байсан  тэрбээр нийтдээ 300 адуутай бөгөөд үүнээс хурдан удмын адуу 60 байдаг гэнэ. Мөн 1300 м.кв ашиглах газартай, 290000,0 мянган төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, 336300.0 мянган төгрөгний хадгаламжтай ажээ. Мөн Говь ХК, Зоос гоёл ХК, Авто импекс ХК, Зоос банк ХК, Женко тур бюро ХК, Эрдэнэс Таван толгой ХК, Технологийн дээд сургууль зэрэг байгууллагад хувьцаа эзэмшдэг юм байна.

Ерөнхий сайд гурван машинтай

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нийт орлого 99974.0 мянган  төгрөг. Тэрбээр гурван байртайгаас гадна Toyota Highlander,Toyota Land Cruiser 105, Lexus 570 маркийн  гурван машинтай аж.  Түүнчлэн, мал сүргийн тоо толгойн хувьд  адуу-22, хонь-232, үхэр-32,  нэг хурдан удмын адуутай бөгөөд  0.07 га эзэмшил газартай, 71000.0 мянгаар үнэлэгдэх үнэт эдлэл,  хадгаламжиндаа  21952.95 мянган төгрөгтэй гэнэ. Харин Сүүтэй ХХК, Хэрх-Илч ХХК, Хэрх-Өргөө ХХК, Гүн сан эрдэнэс ХХК зэрэг компанид хувьцаа эзэмшдэг юм байна.

www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих