Галт тэрэг тоглоом биш…..

1477267856580d519076845Сүүлийн үед зарим нэгэн жолооч нарын хийрхэл хэрээс хэтэрлээ. Өдөр бүр гардаг авто машины осол галт тэрэгний аймшигт осол болох дөхөв. Ингэж хэлсний учир гэвэл энэ сарын 17- нд хариуцлагагүй жолооч нарын буруутай үйлдлээс болж томоохон хэмжээний осол гарах шахсан. Тодруулбал, Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын төмөр замын гарам дээр хоёр автомашин тэгнэн зогссоноос болж ачааны галт тэрэг метр хүрэхгүй зайд тулж ирэн зогссон. Чадварлаг машинист залуусын ачаар өнөөдөр хүн бүр алаг хорвоогийн нарыг харан гэртээ элэг бүтэн амьдарцгааж байна.

Хэрвээ машинистууд зайгаа буруу тооцоолж, нэг секунд л алдсан бол өдийд гурван хун амиа алдаж, гурван хүний гэр бүл, аав, ээж, найз нөхөд гашуун нулимстайгаа холилдон суух байсан биз. Гэвч азаар машинист залуус шуурхай ажиллаж, 700 метр газраас хурдаа тооцоолон аймшигт осол гарахаас урьдчилан сэргийлж, бурэн зогсч чадсан юм.

Гэхдээ энэ явдал дахин давтагдахгүй гэх нөхцөл үгүй. Бас байнга аз тохионо гэж ч юу байх вэ дээ. Нэгэнт л сургалтад хамрагдаж, шалгалтыг нь өгөөд жолооч болох эрхээ авсан л бол замын хөдөлгөөний дүрмээ баримталбал дээргүй юу жолооч нар минь. Аль эсвэл их хотын түгжрэлд дүрмээ мартчихсан бол дахин нэг эргүүлээд харчихвал яасан юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Төмөр замын гарам нэвтрэх” талаар маш тодорхой зааж өгсөн байх юм. Тухайлбал, “Жолооч төмөр замын гарам дээр очихдоо аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлана. Тэмдэг тэмдэглэгээ, хаалтын байдал, жижүүрийн заалтыг удирдлага болгоно” гэж нарийн заажээ. Мөн гэрэл нь анивчиж ассан, хаалт нь хаалттай, дуут дохио өгч байвал, жижүүр орохыг хориглосон дохио өгч байгаа үед гарам руу орж болохгүй гэсэн заалт ч байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хүртэл галт тэрэгний гармаар гарахдаа хэрхэн зорчих талаар нарийн зааж өгчихөөд байхад жолооч нар замын түгжрэлээр түрий бавьж хүссэн газар руугаа owraa чихэх зааж өгчихөөд оаихад жолооч нар замын түгжрэлээр түрий барьж хүссэн газар руугаа чихэх шаардлага алга.

Энэ сарын 17-нд галт тэрэгний хөдөлгөөн зогсох болсон шалтгаан нь замын түгжрэл. Өөрөөр хэлбэл, замын түгжрэлээс болж хоёр машин галт тэрэгний гарман дээр тэгнэж зогсоод гацчихсан гэнэ. Тэдний хэлж буйгаар замын түгжрэл л энэ бүхэнд буруутай аж. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12.5 дугаар зүйлд хүртэл түгжрэл саатал үүсвэл галт тэрэгний гарам руу орохыг хориглоно гээд заачихсан байхад хэдий болтол өөрсдийгөө хамгаалах гэсэн юм. Ямар ч түгжрэлтэй байсан галт тэрэг ирж байгаа дохио дуугарах үед эхний жолооч л зогсох шугамныхаа ард зогсчихвол бусад нь ч гэсэн дагаад зогсоно шүү дээ. Нэгэнт машин нисдэг болоогүйгээс хойш таны дээгүүр нисээд урд чинь гарчихна гэж сандрах хэрэггүй. Зүгээр л жолооч бүр замын хөдөлгөөний тухай хуулиа дээдэлж, дүрмээ биелүүлчихсэн бол галт тэргэнд дайруулах шахах дээрээ тулахгүй л байсан.

Тэр бүү хэл гарам автомат саадаар тоноглогдсон учраас галт тэрэг 1000 метр хүртэлх зайд ойртон ирэхэд хаалт автоматаар буудаг гэнэ. Хаалт буухаасаа өмнө 8-12 секундын турш дуут дохиогоор жолооч нарт анхааруулга өгдөг байна. Ийм нарийн шат дараалалтай анхааруулга өгсөөр байтал галт тэрэгний гарам руу орж явж л байдаг. Галт тэрэг ойртох үед тухайн үеийн жижүүр машин доторх хүмүүсийг буу гэсэн ч буугаагүй аж. Галт тэрэг ойртон ирж байхад машинаасаа буухгүй гүрийнэ гэдэг бас л бөх зориг. Гэхдээ нарийн дүрэм, журам, анхааруулгатай төмөр замын гарам дээр түгжрэл ярьж зогсох ч хэрэггүй. Хэрэг явдал бишидвэл түгжрэл гэж ч хэлж амжилгүй хорвоог орхих болно шүү жолооч нар минь. Манай жолооч нарт хар зам дээр түгжрэлд уурсан хоорондоо уралдаж уран жолоодлого үзүүлдэг гэм бий. Хатуухан сануулахад төмөр зам бол та нарын хар зам дээрх түтжрэлээс гарах гэж улайрдагтай адил тоглоом биш. Төмөр замын ажил цаг, минут, секундээр явагддаг юм. Юмыг яаж мэдэх вэ дээ одоо ч гэсэн замын хөдөлгөөний дүрмээ нэг эргүүлээд харчихна биз. Мартсаныг чинь сануулаад өгнө.

Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих