CNN: “Лалын улс” Мосулын ойролцоо 300 гаруй хүн, хүүхэд цаазалжээ
Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн Мосул хотын 300 иргэн үүний дотор хүүхдүүдийг цаазалсан тухай CNN агентлаг аравдугаар сарын 22-нд мэдээллээ.
Алан хядагчид Мосул хотын Гахзар тариалангийн хүрээлэн байсан газарт 284 эрэгтэй, бас хүүхдийг цаазалсан гэж АНУ-ын тагнуулын албаны ойрын эх сурвалж сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тэднийг цаазалсныхаа дараа шарилыг нь бульдозероор түрэн булжээ.
Үүний зэрэгцээ зэвсэгт бүлэглэлийнхэн Мосул хотын болон ойролцоох суурингуудаас хэдэн зуун энгийн иргэдийг барьцаалан “амьд бамбай” болгож байгаа гэсэн байна.
Мосул хотын дайрч байгаа бүрэлдхүүний талаар америкийн хэвлэлүүд 80-100 мянган хүн байгаа гэж байгаа ч үнэн хэрэгтээ энэ ажиллагаанд эвслдийн 25 мянган хүнтэй зэвсэгт бүлэглэл л оролцож байгаа юм байна.
Мосул хотод төвлөрөөд байгаа алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн байрлал руу Ирак, Сирийн зэвсэгт хүчин Орос болон америкийн дэмжлэгтэйгээр дайрч эхлээд байгаа юм.
Эх сурвалж: www.assa.mn
URL: