МАРГААШ ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД АМАРНА

3Маргааш Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалт явагдана.

Үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал,  түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүд амарна.

Мөн нэмэлт санал хураалт болон техникийн тооллого хийх өдөр буюу энэ сарын 23, 24-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй аж. Түүнчлэн нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй юм байна.

Б.Орхон
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих