Авъаслаг хүүгийн “ЭХЛЭЛ” тоглолт тун удахгүй

Монголын Хүүхдийн ордны авьяаслаг сурагч Ц.Цогбадрахын “Эхлэл” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолт аравдугаар сарын 27-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд болох гэж байна. Нийслэлийн Баянгол дүүргийн “Хүрээ-Тулга” бүрэн дунд сургуульд үеийнхнээ манлайлан тун ч амжилттай суралцдаг түүний хувьд урлаг, соёлын арга хэмжээнд идэвхи зүтгэлтэй оролцож, бага наснаасаа маш олон амжилтын эзэн болсон тэргүүний сурагчдын нэг юм.

 

Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын “Эрдэм“ алтан медаль, Монголын хүүхдийн ордоны Эрдэм Алт, Мөнгө, Хүрэл медаль, Монголын Сурагчдын Холбооны дээд шагнал “Таван онцын эзэн” медаль, “Баянгол” дүүргийн шилдэг хүүхэд,2015 оны “Алтанцом” урлагийн улсын наадамд тэргүүн байр зэрэг тоочоод барамгүй олон шагналын эзэн авьяаслаг хүүг та бүхэн UBS телевизийн “Үл мэдэх цэцэгхэн хотхонд”, Монголын үндэсний телевизийн “Цоглог”, “Тунгаамал” хүүхдийн нэвтрүүлэг, ТВ-9 телевизээс  зохион явуулдаг “Гэгээн алсын одод- 2014, 2015 Монгол туургатны их наадам”-ын хөтлөгчийн үүргийг гүйцэтгэж байснаар нь тодхон санаж буй биз ээ. Түүний “Эхлэл” уран бүтээлийн тайлан тоглолтоор Монголын Хүүхдийн ордонд аравдугаар сарын 27-нд уулзацгаая.

 

JUNE

 

НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН “ХҮРЭЭ-ТУЛГА”  БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧ ЦЭРЭНПУНЦАГИЙН ЦОГБАДРАХЫН ТОДОРХОЙЛОЛТ

 

                                                                    ТОВЧ НАМТАР

 

Цэрэнпунцагийн Цогбадрах нь 2000 онд Улаанбаатар хотод төрсөн, аав, ээж, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд амьдардаг.

 

Ц.Цогбадрах нь бага наснаасаа Áàÿí-Ç¿ðõ дүүргийн Улсын тэргүүний 52 дугаар цэцэрлэгт хүмүүжиж, 2006 онд Хан-Уул дүүргийн Хосе Мартын нэрэмжит 52 дугаар сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид элсэн орж, 2008 онд Чингэлтэй дүүргийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Зуунбилиг сургуульд, 2009 оноос  Чингэлтэй дүүргийн 23 дугаар дунд сургуульд, 2014 оноос  Нийслэлийн Баянгол дүүргийн “Хүрээ-Тулга” бүрэн дунд сургуульд “А” үнэлгээтэй суралцаж байна.

 

УРАН БҮТЭЭЛИЙН ТАЛААР:

 

Ц.Цогбадрах нь хичээл сурлагадаа анхаарч суралцахаас гадна бага наснаасаа цэцэрлэг, сургуулийнхаа урлаг, соёлын арга хэмжээнд идэвхи зүтгэлтэй оролцож :

 

  • 2003 онд Цэцэрлэгийн тэргүүний хүүхэд, Сургуулийн урлагийн үзлэгт жил бүр оролцож
  • 2006, 2007 онд “Хамтлаг бүжиг”-ийн,
  • 2006-2015 онд “Уран уншлага”-ын төрөлд тэргүүн байр,
  • 2006-2008 онд Ангийн тооны аварга,
  • Монголын хүүхдийн ордоны Драмын дугуйланд 2006 оноос эхлэн тасралтгүй 11 жил хамрагдаж  2007 – 2016 оны Харшын сүлд модны наадмын тоглолтод оролцож, “Найруулагчийн паян”, “Гарын 5 хуруу”, “Цэргийн анги”, ”Амьдралын өнгө” зэрэг үзүүлбэрийг тоглож, “Хаан“, “Пингвин”, “7одой”, “Панда”, “Алиалагч”, “Алладин”, “Ангийн багш”, ”Цэргийн дарга”, “Найруулагч”-ийн  дүр гэх мэт олон дүрийг бүтээж, дуучин Мягмарсүрэнгийн “Бөөн Бөөн баяр” тоглолтод “ Пингвин”, “ 7 одой”-н дүрийг бүтээсэн байна.

 

Тоглосон киноны талаар:

 

  • “Чи итгэхгүй л дээ” киноны Анарын бага нас,
  • “7 сарын 1” киноны Жигийн дүү”,
  • “Цагдаагийн тангараг” киноны ахмадын хүү Ууганбаяр,
  • “Big Fish” Уран сайхны кинонд Бат-ын бага нас,
  •  “Тусгаар тогтнол“ киноны маршал Х.Чойбалсангийн хүүхэд Нэргүйн дүр,
  • “Амьдралд тавтай морил” ОАК-ны Төгсөөгийн бага насны дүр,
  • “Хувь тавилангын ээдрээ” ОАК-ны Тэмүүжингийн бага насны дүрд  амжилттай тоглосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих