Зарим аймгийг нийслэлтэй холбох АВТО ЗАМЫН ажлыг эхлүүлжээ
Зам Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж Монгол Улсад шинээр баригдаж буй авто зам, гүүрийн санхүүжилт, барилгажилтын явцын талаар мэдээлэл өглөө.
Харин Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн үлдэгдэл 58 км, Цахир-Тосонцэнгэлчиглэлийн авто замын үлдэгдэл 120 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын үлдэгдэл 77.8-ийг тус тус хэсэгчлэн, мөн Элсэн тасархай-Орхоны гүүр чиглэлийн 77 км, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9.8 км нийт 342.6 км хатуу хучилттай авто зам болон Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын 217.2 метр бетон гүүрийн ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна.
Мөн Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн 32.3 км хурдны замын 0-12 км дэх замын барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авч гүйцэтгэж байна. Ажлын явц өнөөдөр 30 гаруй хувьтай байна.
Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголд улсын чанартай нийт 12,640 км авто зам, түүнд хамрагдах 278 ширхэг гүүрийн арчлалт, засварын ажилд шаардлагатай 12 тэрбум төгрөгийг нэмж тусгуулсан. Уг нэмэлт хөрөнгийг төрийн өмчит 20, хувийн хэвшлийн 8 зам хариуцагч компанид хуваарилаад байна.
Улсын хэмжээнд ургац тээвэрлэх Шаамар, Зүүнбүрэн, Цагаан нуур, Хөшиг сум чиглэлийн 109 км урт хайрган хучилттай авто зам, Ерөө-Шандын даваа-Хазайн бригад хүртэлх 40 км хөрсөн зам, Хүдэр сумаас Ерөө сум хүртэлх 50 км сайжруулсан болон хайрган хучилттай авто зам, Хазайн голын 7 метр модон гүүрийн засвар арчлалтад шаардлагатай 274.8 сая төгрөгийг 2016 оны улсын төсөвт тусгуулж, засварын ажлыг хийж дуусгажээ.
URL: