Роналдугийн татуулсан зургийг буддистууд шүүмжилжээ
Будда бурхны барималын хажууд Реал мадридын довтлогч Криштиану Роналдугийн татуулсан гэрэл зургийг буддистууд шүүмжилжээ. Тэрээр энэ зургаа фэйсбүүкийн хуудсанаа тавьсан байна.
Роналду бурхны барималын суурин дээр хөлөө тавиад, зургаа татуулжээ. Тэр зургийнхаа дор “Өглөөний мэнд!” гэж бичсэн байна.
“Энэ .нь үл хүндэтгэсэн явдал. Чи Будда бурхан дээр яаж хөлөө тавьж чадаж байна аа? Би чамайг ийм тэнэг үйлдэл хийх юм хэмээн бодож байгаагүй. Чи өнөөдөр нэг хөгжөөн дэмжигчээ алдлаа, энэ бол маш гунигт явдал” гэж нэг хэрэглэгч бичжээ.
“Ингэж авирлаж болохгүй. Чи хүмүүжилгүй хүн юм. Энэ чинь Будда бурхны баримал шүү дээ” гэж өөр нэг хэрэглэгч бичсэн байна.
2016 онд Роналду“Реал” клубийн бүрэлдэхүүнд аваргуудын Лигийн тэмцээнд түрүүлж, Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд Европын аварга болсон юм. 31 настай хөлбөмбөгчин Европын шилдэг тоглогчоор гурван удаа (2008, 2013, 2014) шалгарч байсан билээ.
URL: