Өмнөд Солонгосын гадаад ажилчдын цалин нэмэгджээ
Өчигдөр буюу Пүрэв гарагт Өмнөд Солонгосын Статистикийн газар тус улсад оршин сууж байгаа гадаад ажилчдын тоог зарлажээ.
Тоо баримтаас харвал Өмнөд Солонгост 15-аас дээш насны 1.43 сая гадаад ажилчин байгаа нь өмнөх жилээс 3.7 хувь өссөн үзүүлэлт юм.
Тэдний 962,000 нь буюу 67.6 хувь нь ажилтай байгаа гэжээ. Өмнөд Солонгост нийт 26.5 сая ажиллах хүч байгаатай харьцуулбал 100 ажилчин тутмын 3-4 нь гадаад ажилчин байна гэсэн үг.
Энэ жил ажилтай болон ажилгүй гадаад иргэдийн тоо нийлээд анх удаа нэг саяын босгыг давсан нь энэ ажээ.
Цалингийн хувьд 48.7 хувь нь 1-2 сая вон, 37.9 хувь нь 2-3 сая вон, 8.9 хувь нь 3-аас дээш сая воны цалинтай байна.
2 саяас бага цалин авдаг ажилчны хэмжээ өнгөрсөн жил 58 хувь байсан бол энэ жил 53 хувь болж, 2 саяас дээш цалин авдаг ажилчны хэмжээ өнгөрсөн жил 42 хувь байснаа энэ жил 47 хувь болжээ.
Өөрөөр хэлбэл гадаад ажилчдын авдаг цалингийн хэмжээ нэг жилийн хугацаанд өссөн үзүүлэлт гарчээ.
Харъяаллын хувьд 45.9 хувь нь Хятадын Солонгос гаралтай иргэд, 7.4 хувь нь Вьетнам, 6.6 хувь нь Хятад ажилчид байгаа бол Хойд Америкаас ирж ажиллагсад 4.7 хувь болжээ.
Хойд Америкчуудын эзлэх хувь нэг жилийн дотор 14 хувь өссөн бол Вьетнамчуудын эзлэх хувь 5.5 хувиар буурсан байна.
Гадаад ажилчдын 66.3 хувь нь эрэгтэй, 27.3 хувь нь дээд боловсролтой, 41.5 хувь нь дунд боловсролтой байгаа ажээ.
URL: