Гадаадын иргэнийг сүрдүүлж, дээрэм хийжээ
Сүүлийн өдрүүдэд цахим хуудсаар дамжуулан бусдын хувийн мэдээллийг цуглуулж улмаар олон нийтэд дэлгэнэ хэмээн айлган сүрдүүлэх хэрэг гарах болжээ.
Тухайлбал, ХУД-ийн 6-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 20 настай эрэгтэй Б гэгч нь интернет орчинд бусдын фейсбүүк хаягийн нууц үгийг хууль бусаар олж авсан. Улмаар 12 удаагийн үйлдлээр нийт 20 иргэнд бага бус хэмжээний хохирол учруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлжээ. Хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мөн БЗД-ийн 16-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 23 настай эрэгтэй А, СБД-13-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 34 настай эрэгтэй М, БЗД-ийн 6-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 28 настай эрэгтэй С /нар нь гадаадын иргэнтэй хуурамч цахим хаяг үүсгэн дотносжээ. Улмаар уулзалт зохион байгуулж айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө, эд зүйлийг нь дээрэмдэн авсан гэмт хэргийг илрүүлжээ.
Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Г.Тэгшсүрэн
Shuud.mn
URL: