ТАНИЛ ТӨСӨӨЛӨЛ
Ирэх оны төсвийн төсөлд ам.долларын ханшийг 2250 төгрөгөөр тооцжээ. Ам.долларын ханш түүхэн дээд төвшинд хүрэв. Өчигдөр Монголбанкны албан ханш 2319 төгрөг байсан бол валют арилжааны цэгүүдэд нэг ам.долларыг 2325-2333 төгрөгөөр худалдаж зхэллээ. Өнөөдөр дахиад нэг дээд амжилт бүртгэгдэнэ. Энэ өсөлт манай улсын экспортын гол түүхий эдийн эрэлт буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт таг зогссонтой холбоотой. Ирэх онд ч түүхий эдийн нөхцөл байдал сайжрах хандлага ажиглагдахгүй байгаа талаар судлаачид хэлж буй. Ялангуяа, макро эдийн засгийн бүх үзүүлэлт нь хасахтай гарах болсон манайд улсын хувьд сорилтын жилүүд үргэлжилж байна.
Ийм нөхцөлд УИХ-ын чуулганаар халэлцэж буй ирэх оны төсвийн төсөлд ам.долларыг ханшийг 2250 төгрөгөөр тусгажээ. УИХ-ын сонгуулийн дараа ам.долларын ханш огцом хэлбэлзэж, Төв банк мөнгөний бодлогоо чангаруулсан. Монголбанк арилжааны банкуудаас татан төвлөрүүлсэн мөнгөндөө анх удаа 15 хувийн амласан нь тэр.
Гэвч “Эдийн засгийн хямралтай үед хувийн хэвшлээрээ туг тахисан” гэх гэнэтийн шийдвэр хоёрхон cap наслав. Угаасаа ам.долларын нөөц шавхагдсан, дээр нь гадаадын хөрөнгө оруулалт зугтаж буй зах зээл дээр ам.долларын ханшийг барина гэдэг Монголбанкны хувьд биелэгдэшгүй даалгавар байсан. Тэд чадах ядахаараа тогтоосон. Тиймээс Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж, 1-1.5 тэрбум ам.доллар оруулж ирэхийг Төв банкнаас УИХ, Засгийн газарт уриалах болсон. Харин УИХ, Засгийн газрын төвшинд хоёроос бага хувийн хүү санал болгох урт хугацааны зээлдэгчийг эрэлхийлж байна. Эдгээр хувилбарууд бол богино хугацаанд асуудлыг шийдвэрлэх арга бөгөөд урт хугацааны хөтөлбөрийг хүлээвэл, Грек лугаа адил Монгол Улс модоо барих аж. Шалтгаан нь 60 хоногийн дараагаас эхлэх бондын эргэн төлөлт гэх тайлбар өгч байгаа. Нөгөө талаар валютын нөөцийг экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалт гэдэг хоёрхон замаар бүрдүүлдэг. Тиймээс дунд хугацаанд уул уурхай салбар сэргэлт авч, гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ гэдэгт найдаж буйгаа Засгийн газар гадна, дотногүй зарлах бсшсон. Ингэхдээ уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлж, гадаадаас боодол боодлоор нь доллар татах, эдийн засгийг солонгоруулах замаар ДНБ-ийн өсөлтийг ирэх онд гурван хувьд хүргэх өнөөдөртөө ахадсан зорилт тавилаа. Улмаар 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүргэх өөдрөг тооцоог УИХ-аар хэлэлцүүлж байна. “Оюутолгой” төслийн далд уурхай, “Тавантолгой”, ‘Тавантолгой цахилгаан станц”, ДЦС III өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх замаар их хэмжээний валют татах аж.
Харин эдгээр төслийг ирэх онд эхлүүлж амжихгүй бол ам.долларын ханш хэд хүрэхийг таашгүй. Улмаар эдийн засгийн өсөлтийн талаар өнөөдрийн өөдрөг төлөөлөл саринаж мэднэ. Өнгөрсөн жилүүдийн түүхийг сөхвөл, яг л ингэж ирсэн. Гадаадын шуудхөрөнгө оруулалт татарч, валютын ханш эрчимтэй өссөн 2013 онд нэг ам.долларыг 1400 төгрөгөөр тооцож байлаа. Гэвч оны эцэст ханш 1700 давж оны эцэст төр, хувийн хэвшил аль аль нь олон тэрбумын хохирол амссан. Үүний эсрэг Төв банк валютын нөөцөөсөө зургаан тэрбумыг гарган аргацааж, өнөөдрийг хүрсэн юм. Өнөөдөр Монгол Улсын гадаад валютын албан нөөцөд 1.1 тэрбум доллар байгаа талаар Төв банкны цахим хуудаст мэдээлжээ. Энэ хэмжээний нөөцөөр валютьш захад нөлөөлөх боломжгүй гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байна. Түүнтэй ярилцлаа.
-Ирэх төсвийн төсөлд ам.долларын ханшийг 2250 төгрөгөөр төсөөлсөн байна. Үүнийг хэр бодитой гэж харж байгаа вэ?
-Ханш өсөх, буурах нь эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамаарна. Засгийн газарт гадаадын хөрөнгө оруулагчид итгэж байгаа эсэхээс шалтгаална. Хэрэв Оюутолгой мэтийн том төсөл эрчимжиж, Олон улсын байгууллагуудын хөтөлбөрт хамрагдаж чадвал, валютын ханш тогтворжино. Цаашлаад төгрөгийн ханш чангарах боломжтой. Энэ бүгдийг л тооцоолж 2250 төгрөг гэж тавьсан байх.
-Монголбанкны саналыг тусгаагүй юм уу?
-Мздээж, Монголбанкивд өөрийн санал байгаа. Гзхдээ ярилцаагүй.
-Танай төсөөлөл Засгийн газрынхаас хэр зөрүүгэй байгаа бол?
-Зарчмын хувьд зөрүүгүй. Нарийн хэлж чадахгүй нь.
-Ирэх онд валютын ханшийг тогтвортой барихын тулд Монголбанк ямар бодлого хэрэгжүүлэх вэ. Хамгийн сүүлд мөнгөний бодлого чангалах замаар арга хэмжээ авсан. Энэ арга хэмжээ үргэлжлэх үү?
-Валютын ханшийг тоггвортой хамгаалахын тудд Төв банк их хэмжээний ам.долларын нийлүүлэлт хийж ирлээ. Зургаан тэрбум ам.долларын интервенц хийсэн гэх статистик гарсан. Өнөөдөр үүнийг үргзлжлүүлэх боломж байхгүй. Улсын валютын нөөцөд нэг тэрбум гаруй ам.доллар байна. Тэгэхээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд явж ирсэн нийлүүлэлт хийхэд манай нөөц хүрэлцэхгүй гэсэн үг. Тиймээс валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлого баримтална. Гэхдээ ханшийг огцом савалгааг Монголбанк зүгээр хараад суухгүй. Зайлшгүй оролцох шаардлагатай нөхцөлд интервенц хийнэ.
-Бодлогын хүүг огцом өсгөсний дараа ам.долларын ханш аажмаар буурах хандлага ажиглагдсан боловч, эргээд өсөөд ирлээ. Энэ арга хэмжээ үр дүнгээ өгсөи гэж үзэж байна уу?
-Энэ бол цочир арга хэмжээ байсан. Ханшийн огцом савалгааны эсрэг тодорхой хэмжээний үр дүнгээ өгсөн гэдэгт Монголбанк итгэлтэй байгаа. Валютын ханш бол нэг хэмжээнд зогсдог зүйл биш. Монголын здийн засгийн нөхцөл байдлын хэмжүүр болж буй үзүүлэлт учраас бага хэмжээгээр хөдөлнө.
-Экспортын хэмжээгээр тэргүүлдэг Оюутолгой тэргүүтэй компаниудын орлогыг Монголоор дамжуулсан тохиолдолд валютын ханшид яаж нөлөөлөх вэ?
-Томоохон төслүүд тогтвортой байдлын гэрээгээр зохицуулсан байдаг. Гэхдээ томоохон төслүүдэд орж, гарах валют аль болох Монгол Улсаар дамжиж байвал ханшид дэм болно.
Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: