Авьяаслаг Монголчууд шоунд оролцсон ачигч залуугийн аав 25 жилийн дараа гарч иржээ

4175

Энэ жилийн Авьяаслаг Монголчууд шоу алтан баззертай гэдгээрээ өмнөх жилүүдийн шоунаас онцлог. Тэгвэл энэ удаагийн Авьяаслаг Монголчууд шоунд Никитон хамтлагийн “Янаг цэцэг” дууг чадварлаг дуулсан ачигч залуу н.Энх-Эрдэнэ алтан баззерын эзэн болж үзэгчдийн магтаал сайшаалыг хүртээд буй.    Орчин цагт залуусыг ажил голж хөдөлмөр эрхлэхгүй үр ашиггүй дипломны эзэд болжээ гэх шүүмжлэл гарах болсон.

Харин н.Энх-Эрдэнийн үзэл бодол, үйлдэл тэдэнд үлгэр болж чадсан төдийгүй түүний нууц авьяас  ийнхүү тус шоугаар илэрсэн. Тэгвэл гэрлийн хурдаар олны танил болж чадсан ачигч залуугийн аав нь 25 жилийн дараа гарч ирж хүү рүүгээ ярьсан тухай сошиал орчинд тархжээ. Харин эл байдлыг хүмүүс төдийлөн сайхнаар хүлээж авахгүй ярьцгааж байгаа юм. Тухайлбал “Сайн явахад нохой ч инээнэ гэгчээр хүний араншин гэж муухай байгаа шүү” хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна.

Тэрбээр Deegii Purev гэх фэйсбүүк хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа “26 жилийн дараа аав нь гэнэт гарч ирээд *Аав нь бнаа* гээд ярихаар нь ачигч залуу *25 жил та харагдаагүй байж одоо яахнав дээ* гэж хэлж. Нээрээ өөр юу гэж хариулах ёстой гэж. Яг түүн шиг нэг аав охиноо мундаг сэтгүүлч болсон хойно *Аав нь бна гэж ярихаар нь Битгий хуц зайл, надад чам шиг аав байхгүй, дахиж битгий залгаарай новш минь* гэсэн гэж бгаа юм. Зарим аав ээж нар үр хүүхдээ хажууд нь байж хайрлаж халамжлаагүй хаяж явчихаад ичиж амьдраасай. Тийм хүмүүст аав ээж гэдэг үг ч хэт гоёдоно.” хэмээн бичжээ.

У.Сайхан

https://www.facebook.com/deegii.purev.9/posts/1801629123414579

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих