ХҮҮХДИЙН ЭМЧГҮЙ, ЭМНЭЛЭГГҮЙ МОНГОЛ
Монгол Улсад болж бүтэж, өсөж дэвжиж, хөгжиж цэцэглэж буй зүйл олон бий ч эрүүл мэндийн салбар нэг л болж өгөхгүй байна. Ялангуяа Монголын маргаашийг авч явах хүүхдүүдайи эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байна. Хүүхдэд зориулсан мэргэжлийн эмнэлэггүй улс манайхаас өөр хаа ч байхгүй байх. Цагтаа “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриатай, хорвоод мэндэлмэгц нь хяналтад авдаг хүүхдийн асрагч, сувилагч, эмч нарын бүхэл бүтэн арми байсан нь едгөө жагсаалаас гарч, тэр бүү хэл бүтэн 20 орчим жил эмч, мэргэжилтэн бэлтгээгүй гэвэл итгэх хүн олдохгүй биз. Гэвч үнэн энэ.
Хүүхдийн эмнэлэггүй, хүүхдийн эмчгүй Монгол өдөрт дунджаар 150-170 шинэ хүн өлгийдөн авдаг гэж байгаа. Хамгийн айдас төрүүлж буй зүйл нь бага насны хүүхдийн өвчлөл жилээс жилд нэмэгдзж, шинэ төрлийн, хавсарсан гэх мэтээр өргөжиж байна.
ХҮҮХДИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ ХАМГИЙН ОЙРДОО ЗУРГААН ЖИЛИЙН ДАРАА СУРГУУЛИА ТӨГСӨНӨ
Монголд анх 1960 онд Анагаах ухааны дээд сургуупьд хүүхдийн мэргэжлийн эмч бэлтгэх анги 50 оюутантайгаар хичээллэж эхэлсэн бол 1996 онд сүүлчийн элсэлтээ аваад хаажээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн өвчнийг анагаах мэргэжлийн эмч 1996 оноос хойш огт бзлтгээгүй гэсэн үг.
Монгол хүүхэд, залуусын орон гэдгээрээ бахархдаг. Манай нийт хүн амын 47 орчим хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг болохоор арга ч үгүй. Тэр дундаа 0-16 насны хүүхэд 39 хувийг эзэддэг гэж Статистикийн газраас гаргасан судалгаанд дурдсан байх юм. Гэтэл хүн амын бараг тал хувийг эзлэх хүүхэд багачуудын энхийн манаанд улсын хэмжээнд 300 хүрэхгүй хүүхдийн эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Тэдний 70 гаруй хувь нь тэтгэврийн насныхан болжээ. Хүүхдийн эмчийн ангийг өрхийн эмчийнхээр сольсон түүхийг салбарынхан нь дараах байдлаар хэдэн арван жил тайлбарлаж ирсэн. Тодруулбал, 1990-ээд оны эхний зүдэргээтэй цаг үед монголчууд олон хүүхэдтэй байхаас татгалзаж эхэлсэн. Хүүхдийн цэцэрлэг, ясли, эмнэлгүүд эзэнгүйдэж эхэлснээр хүүхдийн гэх тодотголтой бүхэн устах, үгүй болох замаар орсон. Тухайлбал, 1990 онд зөвхөн нийслэлд зургаан хүүхдийн эмнэлэг, хүүхдэд сувилах тусгай ясли хүртэл байсан бол одоо хүүхдийн нэгдсэн эмнэлэггүй, хүүхдийн сувиллын гэх нэр төдий гурван газартай л үлджээ. Улсын клиникийн нэгдсэн II эмнэлэгийг анх 1934 онд Хүүхдийн эмнэлэг нэртэйгээр байгуулж байсан түүхтэй. Гурван давхар саарал байшинд нэг хэсэг томчуудын хүүхдийг үззж, эмчилдэг байжээ. Гэтэл одоо хүүхэд хэвтэх 12 ор л улдсэн. Гэхдээ Анагаахын шинжлэх ухааны их сургууль өдгөөгөөс хоёр жилийн өмнөөс хүүхдийн эмчийн анги нээж, оюутан элсүүлж эхэлсэн. Гэвч тэднийг сургуулиа төгсөж, мэргэших хүртэл дор хаяж 6-8, тэрнээс ч олон жилийн хугацаа шаардлагатай. Энэ хугацаанд хүүхдийн эрүүл мэндийг хэн сахиж, өвчнийг нь үнэн зөвөөр хэн оношлох вэ. Цаашилбал, зүрхний, бөөрний, мэдрэлийн гээд нарийн мэргэшлийн эмч шаардлагатай байгаа тухай дурсаад ч хэрэггүй болно.
Өөрөөр хэлбэл, XXI зуунд мэргэжлийн хүүхдийн эмчийн дутагдалд орж, түүнийгээ өмнөх үе рүүгээ чихсэн нийгэмд бид амьдарч байна. Үүний хамгийн том жишээ бсш Монголд тархины саажилтгай хүүхдийг эмчлэх, оношлох мэргэжлийн гуравхан эмч байгаа явдал юм.
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмчгүйдэж байхад орон нутагт байдал бүр хүнд байгаа нь ойлгомжтой. 1500 гаруй хүн амтай сумын эмнэлэгт эмч, сувилагч нийлээд 4-5-улахнаа ажиллаж байгаа нь өнөөгийн нийтлэг төрх.
ХҮҮХДИЙН МЭДРЭЛИЙН ЭМЧ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Тархины саажилт бүрэн эдгэрэхгүй мөн даамжирдаггүй гэдгээрээ онцлог. Гэхдээ сэргээн засах эмчилгээ буюу хөдөлгөөн засал, ахуй засал, хэл засал, усан эмчилгээ, цахилгаан эмчилгээ, тосон бариа, зүү төөнүүр, рашаан сувилал, мэдрэлийн эмнүүдтэй хавсран эмчилбэл хүүхэд сайжрах бүрэн боломжтой гэж үздэг. Гэтэл манайд хүүхдийн мэдрэлийн үйл явцыг cap бүр эмчид хянуулах тогтолцоо байхгүй. Хүүхдийн мэдрэлийн эмч ч хүрэлцэхгүй байна. Одоогийн байдлаар Монгол Улсад хүүхдийн мэдрэлийн зургаан эмч байдаг. Тэд ЭХЭМҮТ-д харьяалагддаг. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутаг, бусад хотод энэ төрлийн мэргэжлийн эмч байхгүй гэсэн үг. Гэтэл энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад тархины саажилттай 2000 орчим хүүхэд байна гэсэн статистик мэдээ байна. Энэ нь дауны синдромтой хүүхдээс хоёр дахин их тоо юм. Үүнээс гадна энэ төрлийн өвчний нарийн оношилгооны тоног төхөөрөмж дутмаг. Тархины цахилгаан бичлэг хийх аппаратаар одоошос хэдэн жилийн өмнө тоноглогдсон. Өнөөдөр энэ төхөөрөмжийг эмнэлгийн хэмжээнд ганц хүн л ажиллуулж мэддэг. Тэр нь удахгүй өндөр насны тэтгэюрт гарах гэж байгаа гэж дуулдсан. Үүнээс гадна мэдрэлийн булчингийн ОНОШЛОГООгэх мэт хүнд өвчлөлүүдийг мэргэжлийн эмчийн хүрэлцээгүйгээс мэргэжлийн бус эмч нар хийдгийг ч салбарынхан нь дурдаж байсан.
ХҮҮХДИЙН сэтгэцийн ЭМЧ БАС БАЙХГҮЙ
Үүнээс гадна хүүхдийн сэтгэцийн эмч манайд гуравхан байдаг аж. Энэ талаар НЭМГ-ын дарга асан Ш.Энхбат “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо 2010 оноос хойш 2.5 дахин нэмэгджээ. Үүнээс мэдрэлийн ядаргаа-неврозоор болон төрх үйлийн эмгэгээр хэвтэн эмчлүүлэгч хүүхдүүд дийлэнх хувийг эзэлж, жилээс жилд тоо нь өссөөр байна. Хэвтэж эмчлүүлсэн хүүхдүүд дунд 15-18 насныхан зонхилж байгааг онцолмоор байна. Мөн СЭМҮТ-д цахим тоглоомддонтож, хэвтэж эмчлүүлсэн хүүхдүүд дунд 11-16 насныхан зонхилж байна. Зөвхөн 2015 онд ХӨҮК-т компьютер болон дэлгэцийн донтолттой 41 хүүхэд хэвтэж эмчлүүлсэн. Жил ирэх тусам хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудал нэмэгдэж байгаа энэ үед мэргэжлийн эмч, ажилтнууц дутагдаж байгаа нь шгг мэдрэгдэж байна” гэлээ.
Манай улсын хэмжээнд хүүхдийн сэтгэцийн чиглэлээр мэргэшсэн гурван их эмч, нэг нийгмийн ажилтан ажилладаг тухай тэрбээр тодотгосон юм. Хүүхдийн сэтгэцийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх 30 ор бүхий клиник үйл ажиллагаа явуулж байгаа боловч орон нутагт хүүхдийн сэтгэцийн чигаэлээр мэргэшсэн их эмч одоогоор байхгүй. Мөн хүүхдийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан дутагдалтай байгаа талаар ч ондолж байв. Монгол Улсад өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал жилээс жилд хурццаж, бүх салбарт яаралтай арга хэмжээ авах шаардлага тулгарсныг тус салбарынхан тулгамдсан асуудлаараа тодотшсон ч санхүү, эдийн засгийн хүндрэлээс болж асуудлуудаа шийдэж чадахгүй байна гэж байсан юм.
Монгол Улс оршин тогтнохын үндэс бол эрүүл иргэн. Эрүүл иргэнээ үнэн зөв оношилж, эмчлэх эмчгүй бол Монгол Улс хэрхэх билээ. Тиймээс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах салбарт зөв бодлого, бодитой шийдвэр, үр дүн хэрэгтэй байна.
Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: