УЛААНБААТАР ХОТОД БҮЖГИЙН СПОРТЫН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛНО
Монголын бүжгийн спортын холбоо, G-M бүжгийн спортын клубээс анх удаа Улаанбаатар хотод бүжгийн спортын олон улсын сургалтыг зохион байгуулах гэж байна.
Дэлхийн бүжгийн спортын холбооны “Бүжгийн спортын академи”-ийн удирдлаган дор зохион байгуулагдах бөгөөд дасгалжуулагчийн сургалт, дасгалжуулагчийн техникийн шалгалт, тамирчдын групп сургалт гэсэн гурван хэсгээс бүрдэх юм.
Уг сургалтыг Дэлхийн бүжгийн спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, шалгагч, “А” зэрэглэлийн шүүгч, Мэргэжлийн хэлтсийн шүүгч хатагтай Елена Колобова, Дэлхийн бүжгийн спортын холбооны шалгагч Андрей Ермаков нар удирдан явуулна.
Сургалт ирэх арваннэгдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Б.Орхон
olloo.mn
olloo.mn
URL: