Хүн бүр хий үзэгдэлийн талаар ярьдаг, харин таны хажууд дагаж байгаа эсэхийг яаж мэдэх вэ

1201610191476862550Сүнс үзэгдэх явдлыг тайлбарлахаар санал болгож буй онолуудыг авч үзэхийн өмнө судлаачид таны хажууд хий биетэн дагаж байгаа юу ийм үзэгдлийн янз бүрийн төрөл зүйлийг хэрхэн ангилдгийг тайлбарлах нь зүйтэй болов уу. Ямар нэг шалтгаануудаар тэдгээрийн ажиглалт нотлогдсон хий үзэгдлүүд “бодитой” хэмээн нэрлэгддэг бөгөөд далд ертөнцийг судлаачдын хувьд их үнэ цэнэтэй зүйл байдаг билээ.

Энэ салбарт судалгаа явуулж буй эрдэмтэн мэргэд дор бүрнээ өөрийн гэсэн ангиллыг бий болгожээ. Сэтгэл судлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй янз бүрийн судлаачдын авч үздэг үндсэн төрөл зүйлийг дор өгүүлэх болно.
“Хямралт” сүнснүүд
Энэ тохиолдолд маш хүчтэй хямралт байдлыг тухайн хүн туулж буй үед буюу ялангуяа нас барахын өмнө үзэгддэг сүнснүүдийн талаар өгүүлж байгаа билээ. Ихэнх тохиолдолд эдгээр сүнснүүд тухайн хүнтэй бие, сэтгэлийн хувьд хамгийн ойр дотно байсан хүмүүст үзэгддэг юм.
Магадгүй, “хямралт” сүнснүүдийн дийлэнх нь хүмүүст тухайн хүн үхэж байгаа юм уу аль эсвэл дөнгөж саяхан нас барсан гэдгийг мэдээлэх зорилготой байдаг гэнэ. Зарим нэг ийм сүнснүүд өөрийн үхлийн шархууд руу зааж, дохиж, зангах нь бий аж. “Хямралт” сүнснүүд сэрүүн зүүдлэх үед буюу шөнө нойрсож байх үед үзэгддэг байна.
Бурхан болоочдын сүнснүүд
Ихэнх тохиолдолд сүнсийг ажиглаж буй хүн болон сүнсний дүрслэл бүхий тэр хүний хооронд сэтгэлийн нандин холбоо байсан тухай ярьж болох юм. Энэ тохиолдолд эдгээр сүнснүүд эмгэнэн гашуудаж буй хүмүүсийг ямар нэг байдлаар тайвшруулах юм уу зарим нэг мэдээллийг өгөх зорилго агуулдаг аж. Хэлж амжаагүй зүйл, үлдээх гэсэн гэрээслэл юм уу хийж дуусгаагүй ажил хэргээ даатгах зорилгыг агуулж болно.
Жишээ нь, өөд болсныхоо дараа Дантегийн сүнс хүү дээрээ ирж үзэгдсэн бөгөөд өөрийн “Бурханлиг инээдмийн жүжиг”-ийн сүүлчийн дуунууд хаана нуугдсан болохыг эрж хайх даалгаврыг өгч байсан гэдэг. Гэтэл хүү нь тийм дуунууд бүтээгдсэн гэдгийг мэдээгүй суусан байна. Өөд болоочдын сүнс олон жилийн дараа ч үзэгдэх тохиолдол бий. Тэдэнд хайртай байсан амьд сэрүүн хүмүүст ямар нэг хямралт үе ирсэн тохиолдолд харагддаг аж.
Олонд харагддаг сүнснүүд
Амьд сэрүүн, нас барсан хүмүүсийн сүнснүүд тухайн хүнийг ганцаардалд орсон үед үзэгдэх нь бий гэнэ. “Олонд харагддаг сүнснүүд” гэж дор хаяж 2-оос доошгүй хүнд зэрэг харагддаг сүнснүүдийг хэлдэг юм. Ийм сүнснүүд үзэгдэх тохиолдол үе үе гардаг билээ. Эдгээр сүнснүүд аль нэг газарт “уягдсан” байдаг бөгөөд “хямралт” сүнснүүд ийм үйлдэл хийх нь олонтаа байдаг аж.
Ер нь бол сүнснүүд олонд зэрэг харагдах явдал түгээмэл бөгөөд нийт сүнснүүдийн гуравны нэг нь ийм байдлаар үзэгд­дэг гэнэ. Тэдгээрийг амьтад ч үзэх боломжтой юм. Амьт­дын үйл хөдлөлөөр тэд ямар нэг ер бусын зүйлийг харсан гэдгийг мэдэх боломжтой билээ. Жишээ нь, нохой гэнэт айхтар улиад хаашаа ч юм орж нуугдаж болно. Харин муурнууд биеэ хурааж, болгоомжлох нь бий.
Нэг нэгнээ хардаг сүнснүүд
Энэ төрөлд амьд хүмүүсийн сүнснүүд хамаардаг билээ. Сүнс, тухайн хүн хоёр нэг нэгнийгээ хардаг аж. Ихэнх тохиолдолд тухайн хүн уг сүнсний эзний дэргэд байхыг ихэд хүсэмжлэх явдал ажиглагддаг. Тэр хүн дэндүү ганцаардаж, уйтгарлах буюу түгшин айж, хайр сэтгэлээ дэндүү санагалзах үед ийм байдал бий болно. Тухайн хүн гэнэт өөрийг нь ажиглаж буй сүнсний дэргэд дэндүү ойрхон байгаагаа мэдэх юм. Нэг нэгнээ хардаг сүнснүүд нэгэн зэрэг олонд харагдах тохиолдол бас бий.
Үхэхийн өмнө үзэгддэг сүнснүүд
Үхлийн ирмэгт очсон хүмүүст сахиусан тэнгэр хэлбэртэй биетүүд харагдан, янз бүрийн шашны төлөөлөгчид үзэгдэж, гэрэлтэж буй дүрснүүд ажиглагдах юм уу хайртай хүмүүсийнх нь дүр тодрох явдал түгээмэл байдаг. Зарим нэг тохиолдолд эдгээр сүнснүүд нас барж буй өвчтөнүүдийг сахиж суусан хүмүүст ч харагджээ.
Өөр төрлийг олсон сүнснүүд
Өөд болооч өөр төрлийг олж, шинэ амьд биед нэвтрэн орох ёстой тэр гэр бүлийн гишүүний зүүд нойронд үзэгдэх тохиолдол олонтаа гардаг. Ийм төрлийн зүүд ялангуяа Хойд Америкийн индиан омгийнхонд, Турк, Бирм, Тайландын ард иргэдэд зүүдлэгдэх нь олонтаа байдаг.
Бирм юм уу Тайландад ямар нэг хүүхэд өмнөх амьдралынхаа тухай дурдатгал яриа санаж яривал тэрээр өөрийн ирээдүйн гэр бүлд удахгүй айлчлах талаараа “мэдэгд­сэн” тухайгаа санадаг гэнэ. Маш цөөн тохиолдолд тухайн хүүхэд өөрийн ирээдүйн эхэд сүнс маягаар айлчлан үзэгддэг байна
Сүнс үзэгдэх явдлыг тайлбарлахаар санал болгож буй онолуудыг авч үзэхийн өмнө судлаачид ийм үзэгдлийн янз бүрийн төрөл зүйлийг хэрхэн ангилдгийг тайлбарлах нь зүйтэй болов уу. Ямар нэг шалтгаануудаар тэдгээрийн ажиглалт нотлогдсон хий үзэгдлүүд “бодитой” хэмээн нэрлэгддэг бөгөөд далд ертөнцийг судлаачдын хувьд их үнэ цэнэтэй зүйл байдаг билээ.


URL:

Сэтгэгдэл бичих