Нийслэлийн долоон дүүргийн 79 хороонд ирэх ням гарагт нэмэлт санал хураалт явуулна

14769060445807cc3cb4d53Энэ сарын 19-нд буюу өчигдөр улс орон даяар сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж өндөрлөсөн. Санал хураалт өглөөний 07.00 цагаас оройны 22.00 цаг хүртэл үргэлжлэн явагдсан юм.

Үүнтэй холбогдуулан, өнгөрсөн шөнө Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн ирцийн талаар мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нийт 860.452 сонсогч саналаа өгөх ёстойгоос 413.212 сонгогч буюу нийт сонгогчийн 48.8 хувь нь саналаа өгсөн гэв.

Дүүрэг Нийт сонгогчдын тоо Санал өгсөн сонгогчдын тоо
Тоо Хувь
Багануур 18746 9789 52.3
Багахангай 2837 2021 71.3
Баянгол 129410 65326 50.5
Баянзүрх 206437 93587 46.3
Налайх 23258 14055 61
Сонгинохайрхан 189813  86947 45.7
Сүхбаатар 87300 44423 50.9
Хан-Уул 99424 51160 51.4
Чингэлтэй 103339 45903 44.3
Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид нийт 152 тойрогт, 295 мандатын төлөө өрсөлдсөн юм. Үүнээс 73 тойрогт нь сонгогчдын ирц 50 хувьд хүрсэн бол 79 тойрогт нь ирц 50 хувьд хүрээгүй нэмэлт санал хураалт явагдахаар болжээ.Тодруулбал,  Хан-Уул  дүүрэг 16 тойрогтойгоос 5 тойрогт ирц хүрээгүй байна. Тодруулбал, 2, 3, 4, 11, 15 дугаар хорооны ирц хүрээгүй тул 14 санал авах байранд нэмэлт саналт хураалт явуулахаар болжээ.

Баянгол дүүрэг 23 тойрогтойгоос 8 тойрогт ирц хүрээгүй байна. Тодруулбал, 3, 4, 5, 10 20 дугаар хорооны 17 санал авах байранд нэмэлт санал хураалт явагдах юм байна.

Баянзүрх 28 тойрогтойгоос 24 тойрогт ирц хүрээгүй. Үүнд 2-5, 7-12, 14, 16-22 хороо багтжээ. Нийт 71 санал авах байранд нэмэлт саналт хураалтыг явуулахаар болсон байна.

Чингэлтэй 19 тойрогтойгоос 5 тойрогт ирц хүрээгүй.  4, 5, 7-19 дүгээр хорооны 39 санал авах байранд авах аж.

Сонгинохайрхан дүүрэг 32 тойрогтойгоос 21 тойрогт ирц хүрээгүй. Санал дутсан 1-5, 7 , 9, 11, 13, 17-19, 21-26, 28, 29, 31 дүгээр хорооны 61 санал авах байранд нэмэлт санал хураалтыг санал хураалт болох аж.

Сүхбаатар дүүрэг 35 мандат, 20 тойрогтойгоос 5 тойрогт ирц хүрээгүй.

Багануур 5 тойрогтойгоос 1 тойрогт нь ирц хүрээгүй тул хоёр санал авах байранд санал хураалт явуулахаар болжээ.

Харин Налайх, Багахангай дүүргийн сонгогчдын ирц 50 хувьдаа хүрсэн тул нэмэлт санал хураалт явагдахгүй аж.

Өөрөөр хэлбэл, нийт 79 тойргийн 213 санал авах байранд нэмэлт санал хураалт явагдах бөгөөд өнөөдөр зөвхөн өнөөдөр саналаа өгөөгүй иргэд саналаа өгөх боломжтой юм байна.
Нийслэлийн хэмжээнд нэмэлт санал хураалтыг энэ сарын 23-нд буюу ирэх ням гарагт зохион байгуулахаар болсон бөгөөд  нэмэлт санал хураалтын дараа сонгуулийн нэгдсэн дүн гарах аж.

Т.Гэрэл /ZALUU.COM/


URL:

Сэтгэгдэл бичих