Улаанбаатарт өдөртөө цастай, 4-6 хэм дулаан

85a59680b4ea1cbabigМалчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

Нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх тул халтиргаа гулгаа үүсч зам даваа хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр. өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орно.. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 1-6 градус, зүүн хэсгээр 4-9 градус хүйтэн, өдөртөө дулаарч бүх нутгаар 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хэсгээр 10-15 градус, зүүн хэсгээр 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.


URL:

Сэтгэгдэл бичих