Ахлах дэслэгч Гомбо би чамаас үнэн мөнийг нь л тогтоогоод өгөөрэй гэсэн…

14705902_1262880067077304_4965844270283040713_nНалайхын мөрдөн байцаагч ахлах дэслэгч Гомбо та намайг гэмтэж бэртэж 3 сар өдөр шөнөгүй өвдөж шаналж байхад нэг удаа ч ирж юу болсон талаар асууж лавалсангүй. Тэр ч бүү хэл залгаад утасаа ч авсангүй өдий хүрлээ, Хэрэв та хуулийн дагуу үнэн зөвөөр нь шалгасан бол тэдгээр залуус ахиж буу шийдэмтэй хутга мэстэй, энгийн монгол хүмүүсийг хутгалаж гэмтээхгүй байсан. Таны хэт нэг талыг бариж хуулийг гууль болгоогүй бол ийм зүйл болохгүй байлаа…! Намайг олохгүй байгаа бол би гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж байгаа шүү… чиний өмөөрч өмгөөлж хамгаалсан залуусаас болж.. би хөлөө тайруулах дээр хүрээд байна…

Би хөлгүй болсон ч хэлтэй гэдгийг санаарай, би чамаас олон зүйл шаардаагүй хуулийн дагуу шалгахад үнэн мөнийг нь л тогтоогоод өгөөрөй гэсэн…!!! Мөрдөн байцаагч Гомбын зураг болон өөрийн мэс заслын бичлэгээ орууллаа.

 

Босоо Хөх Монгол Чойгоо

https://www.facebook.com/davaa.choinom/posts/1262882137077097

 


URL:

Нэр: uuu Огноо: 20 October 2016

ҮҮНИЙГ ӨӨРИЙГ ИЙМ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ХҮН ХӨЛСЛӨӨД Л БОЛЛОО

Сэтгэгдэл бичих