Саудын Арабын хан хүүг хүн амины хэргээр цаазаллаа

6151baefae648e9bbigСаудын Арабын хааны гэр бүлийн гишүүн, хан хүү Турки бен Сауда аль-Кебир гурван жилийн өмнө Эр-Рияд дахь майхант хотод  гал нээж хүний амь бүрэлгэсэн юм байна. Үүнийх нь төлөө тус улсын эрх баригчид түүнд цаазаар авах ял оноож гүйцэтгэлээ гэж телевизийн “Аль-Арабия”  суваг дамжуулсныг Лайф сэтгүүл мэдээллээ.

Мөрдөн байцаалтын явцад хан хүү Эр-Риядын дүүрэг аль-Тумамад гал нээж өөрийн найз Адиля аль-Мхемидийн амийг хөнөөн, өөр нэг хүнийг шархдуулсан нь нотлогджээ.

Хааны гэр бүлийн гишүүн ийм ноцтой гэмт хэрэг өдүүлсэн нь  энэ хаант улсад бөөн дуулиан болсон юм. Хааны гэр бүлийнхэн асуудлыг намжаах гэж хохирогчийн ар гэрийнхэнд мөнгө амласан ч тэд нь “цуст мөнгө”-нөөс татгалзсан юм байна.
Эрх баригичд, хууль сахиулагчид хан хүүд оногдуулах ялын талаар хаанаас зөвшөөрөл авсан гэнэ. Ийм явдал аравын эзэнт гүрний түүхэнд анх удаагаа тохиолдож байгаа нь энэ.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих