Цайны тухай бидний мэдэхгүй ашигтай зүйлс

70d0kbp98fehbboma4b7fep4qj_bХятадын уламжлалт бүх цайг нэг л цайны ургамлаас гаргаж авдаг. Харин боловсруулах арга, технологиос шалтгаалан “хар”, “ногоон” цай хэмээн ангилдаг. Одоо үед үүнээс өөр цайнууд ч бий болсон. Тухайлбал элдэв ургамал, жимсээр цай хийдэг болжээ. Гэхдээ цайг үндсэнд нь зургаан сорт болгон ангилдаг байна.

Ингээд цайны ач холбогдолыг сонирхоцгооё:
•   Цагаан цайнд байдаг антиоксидант нь арьсыг эрүүлжүүлж, хөгшрөлтийг удаашруулдаг. Мөн яс сийрэгжихээс сэргийлдэг.
•    Ногоон цай нь допамин буюу “аз жаргалын” гормоныг идэвхжүүлж эрч хүч өгдөг.
•    Ногоон цай нь бодисын солилцоог сайжруулж, жингээ хэвийн хэмжээнд барихад нөлөөлдөг. Ногоон цайг өдөрт гурван аягыг уувал таргалах эрсдлээс хамгаална.
•    Улун цай нь ногоон цай, хар цай хоёрын завсрын бүтээгдэхүүн юм. Уг цай нь арьсыг эрүүл, толигор болгодог. Улун цайнд кофейны агууламж их байдаг тул тх хэмжээгээр ууж болохгүй.
•    Хар цайнд флавоноид гэх элемент байдаг. Иймээс хар цай нь амны хөндийн нян бактерийг устгаж, шүдний пааланг хамгаалж, өнгөр тогтохоос сэргийлдэг.
•    Хүнд хоол идсэний дараа пуэр цайг уух хэрэгтэй. Энэ цай нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулдаг онцлогтой. Үүний зэрэгцээ биед хуримтлагдсан өөх тос, холестриныг бууруулдаг.
•    Цайг буцалж буй усанд хийж хандалдаггүй ажээ. Цагаан, ногоон, хар цайг тусгай хэмийн халуун усанд хийж хандалж уувал жинхэнэ амтыг нь мэдэрнэ.
•    Усыг буцалгах үед данх, ус буцалгагчны хананд эрдэс бодисууд нь наалддаг. Энэ нь эргээд эрүүл мэндэд хор болох аюултай. Тиймээс ус цэвэршүүлэгч шүүлтүүр хэрэглэх хэрэгтэй.
•    Нэг аяга цайнд нэг халбага цай л хийгээрэй. Ихдүүлвэл цайны өөрийнх нь жинхэнэ амт алдагдана.
•    Халуун усанд цайгаа хийн хандалсны дараа тагийг нь аваарай. Тэгвэл цай хүчилтөрөгчөөр ханаж жинхэнэ амтыг бий болгоно.
•    Эхлээд аягандаа сүүгээ хий. Дараа нь дээрээс нь цайгаа хийгээрэй.  Тэгвэл сүү цайтай сайн сүлэлдэнэ.
•    Хэрэв та дүрдэг цай уух гэж байгаа бол халуун усанд хийгээд гурван минут хандлаарай. Ингэсний дараа сүүн дээрээ нэмж хийгээрэй.
•    Та цайгаа хандалсны дараа навчаа битгий хаяарай. Дахиад түүнийг хандалж болдог. Хэд хэд хандалсны дараа ашигласан навчнуудаа нийлүүлж байгаад дахин хандлаарай. Цайны навчийг гурван минут л хандалдаг.
•    Бүх цай ургамлаас гаралтай учир тодорхой хэмжээний кофейн агуулсан байдаг. Цайнд кофеноос илүү хэмжээгээр кофейн агуулагддаг.  Кофейн нь сэтгэл санааг тайвшруулахаас гадна тархины сэтгэн бодох үйл ажиллагааг дэмждэг.
•    Дүрдэг цайг хандлах үедээ халбагаараа битгий шахаарай. Тэгвэл цай гашуун амттай болдог.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих