Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль болж байна

songuuli_700Сум, дүүргийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ-ыг сонгох сонгууль өнөөдөр өглөө 07.00 цагаас  орон даяар эхэллээ. Орон нутагт төрийн үйлчилгээг хүргэх нутгийнэ өөрөө удирдах ёсны байгууллагаа сонгох энэ сонгуулиар сум дүүргийн  иргэдийн хурлын 7282 төлөөлөгчийг сонгоно. Энэ сонгуульд улстөрийн 10 намаас нэр нэвшсэн 14489, бие даагч 723,  нийт 15212 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж.

Сонгуулийн энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж, иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдрийн цагийн хуваариар өглөөний 06:45 цагаас оройны 22:30 хүртэл ажиллуулж их багтаамжийн 921, бага оврын 22 нийт 943 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гаргасан байна.

Мөн сонгууль зохион байгуулахаар 1765 тойргийн хороо, 2082 хэсгийн хороо ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд зориулж нийт 1765 төрлийн хоёр сая гаруй саналын хуудас хэвлүүлж хэсгүүдэд хүргүүлжээ. Сонгуулийг 13.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төсөвлөгдсөн юм байна.

Иргэд саналаа өгөхдөө санал авах байранд ажиллаж буй улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд гарын хурууны хээг шалгуулж, тухайн ажилтан нь иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, түүнчлэн тухайн хэсэг дэх сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэх юм байна. Ингээд зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгох юм байна.

Хэрэв гарын хурууны хээ шалгах автомат төхөөрөмж ажиллахгүй буюу ажиллах боломжгүй болсон бол таны иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчийн нэрийн жагсаалттай тулгаж сонгогчийн бүртгэлийн хуудас олгох юм байна.

Сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох нь иргэн та өдөр тутамд тохиолддог асуудлаа шийдэхэд туслах хамгийн ойрын чухал хүнээ сонгож байна гэсэн үг юм. Тиймээс нийт иргэддээ өөрсдийхөө ирээдүйн төлөө сонгуульдаа  идэвхитэй оролцоорой. Иргэн таний сонгуульд идэвхитэй оролцсноос хамаарч ирээдүй болон амьдрах орчин сайжирах үндэс тавигдана. Сонгуулийн санал хураах ажил үдшийн 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд сонгуулийн нэгдсэн дүнг 5 хоногийн дотор багтаан олон нийтэд мэдээлэх ажээ.

 

ЧОЙ


URL:

Нэр: АХАМДЫН БАЯР: Огноо: 19 October 2016

ЗӨВ ШҮҮ

Нэр: z Огноо: 19 October 2016

замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхжаргал чи байрныхаа банди нарыг оролдохоо боль ичиж амьдар чиний тухай ном хүртэл бичигдэж байгаа гэсэн шүү

Сэтгэгдэл бичих