ХУД-ын сонгуулийн хорооны буруутай үйлдлээс болж 13 бие даагч сонгуульд оролцох эрхгүй боллоо

14767929315806126313c55

2016 оны 10 сарын 18-ны өдөр нийслэл дэх захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс ХУД-ийн сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчдийг бүртгэсэн” тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ. Учир нь  ХУД-ийн сонгуулийн хороо нь сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчин хууль бус ирцтэйгээр бие даан нэр дэвшигчдиийг бүртгэн тогтоол гаргаж, өдөр тутмын сонинд  дугаар, огноогүй нийтэлсэн байна. Дүүргийн сонгуулийн хороо нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй учраас, 13 бие даагч ХУД-ийн сонгуулийн хорооны хариуцлагагүй байдлаас үүдэн  сонгуульд өрсөлдөх эрхгүй болж байна.


URL:

Сэтгэгдэл бичих