Мөрийтэй тоглоомын газарт зэвсэгт дээрэм хийсэн гурван этгээдийг эрэн сурвалжилж байна

0000ЦЕГ-аас зарим онц ноцтой хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

 Сүхбаатар дүүргийн I хороонд Энэ сарын 9-10-нд шилжих шөнө ноцтой зэвсэгт дээрмийн гэмт хэрэг гарсан. Үүнийг голлон зохион байгуулсан, уриалан дуудсан гэж үзэж буй дөрвөн этгээдийг Цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

Одоогийн байдлаар долоон иргэн дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэдгийг урьдчилсан мөрдөн байцаалтаар тогтоосон байна. Уг гэмт хэрэг дээр гурван хүнийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа юм байна.

Эдгээр гурван этгээдийн талаарх мэдээлэл иргэдэд байвал Цагдаагийн байгууллагад хандан, хамтран ажиллахыг хүсч байна.

 


ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТЭЙ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ХОЛБООД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДАРАМТЛАХ НЬ ДААМЖИРЧЭЭ

Сүүлийн үед үндсэрхэг үзэлтэй төрийн бус байгууллага, холбоод Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэх нь даамжирч байна. Тухайлбал, сүүлийн хоёр жилийн байдлаар авч үзвэл Даяар Монгол, Хөх Монгол, Хас Монгол, Ногоон хас, Босоо хөх Монгол зэрэг таван төрийн бус байгууллага, хөдөлгөөний 16 хүн эрүүгийн гэмт хэрэг үйлдэн Цагдаагийн байгууллагад шалгагдсан байна.

Эдгээрээс сүүлд үйлдсэн хэргүүдээс дурдвал,

  • Энэ оны тавдугаар сарын 13-ны өдөр “Чулуун цагаан” ХХК-ийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Ц-г “Босоо хөх Монгол” ТББ-ын зарим гишүүн иргэдээс гомдол ирсэн, чамайг шоронд хийнэ хэмээн айлган сүрдүүлж, 30 сая төгрөг өгөхийг шаардсан байдаг. Ингээд 30 мянган юань, 21 сая төгрөгийг бэлнээр гаргуулан авч, “Өртэй байсан тул өрөө төллөө” гэх бичгийг хүчээр бичүүлэн хохироосон. Үүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
  • Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг айлган сүрдүүлж байгаа бол сүүлийн үед Монголын бизнес эрхлэгчдийг айлган сүрдүүлдэг болсон байна. Их хэмжээний ашиг олсон тул түүнээсээ хувь өг гэж дарамталсан талаар гомдол цагдаагийн байгууллагад ирж байна. Үүний нэг жишээ нь “SB” компанийн захирал Э-г аравдугаар сарын 13-нд Хас Монгол ТББ-ын гишүүн С, Л нар нь Туул голын эрэг дээр аваачин 200 сая өг хэмээн дарамталж, зэвсгийн чанартай эд зүйлээр биед халдан, хохирогчийн биед байсан хоёр сая төгрөгийг авсан байна. Үүний дараа 18 сая төгрөг гэж заналхийлж, хохирогчоос тус мөнгийг авах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн газрынхан тухайн этгээдүүдийг дайчлан баривчилсан. Уг этгээдүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Хорих 461 дүгээр ангид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Сүүлийн үед нутаг усаа хамгаалах чиглэлээр сайхан нэр өгсөн ч цаанаа хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудтай Цагдаагийн байгууллага цаашид хатуу тэмцэхээ Цагдаагийн байгууллагынхан мэдэгдлээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 19 October 2016

Мориитой тоглоомиин газар чинь хууль бус ? Хуулиинхаа дагуу яриачээ ? Хууль бус мориитой тоглоомын газарыг дээрэмдэх нь асуудалгуй шуу дээ ? Хоер тал хоеулаа хууль бус ажилласан бна ? Хоеуланг нь шуух хэрэгтэй бус уу ? Зов логиктой л яриачээ ?

Сэтгэгдэл бичих