Г.АРИУНБААТАР “ТОСКА” ДУУРЬТ ГОЦЛОНО
ОХУ-ын “Большой театр”-т Ж.Пуччингийн “Тоска” дуурийг ирэх арваннэгдүгээр сарын 3-нд тоглох юм байна.
Тус дуурийн гоцлолд “Марийнский” театрын гоцлооч дуучин Г.Ариунбаатар дуулахаар болжээ.
Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард Санкт-Петербург хотын дуурийн театрын тайзнаа тоглогдсон Ж.Бизегийн “Кармен” дуурийн Эскамильогийн дүрийг бүтээж байсан билээ.
URL: