Өмнөговийн газар нутгийг БАРЬЦААНД тавьж Хятадаас ЗЭЭЛ авах гэж байна уу
Ерөнхий сайд өнгөрсөн өдрүүд Япон улсад айлчиллаа. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат багтсан юм. Ерөнхий сайдын анхны гадаад айлчлал тул олон нийт айлчлалын үр дүнд ихээхэн анхаарал хандуулж байна. Ямартай ч тус айлчлалаар засаг дамнах бүрт шийдэгдэлгүй дагаж явдаг асуудлын нэг болох Тавантолгой-Сайншандын төмөр замыг барих санхүүжилт шийдэгдэх талдаа оржээ.
Тодруулбал, энэ тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэлэхдээ”Тавантолгой-Сайншандын төмөр замыг барихаар Хятадын төрийн өмчит “Шинхуа” мөнгө босгож байгаа талаар тэрбээр онцлон хэллээ. Учир нь Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээл болон өөр гуравдагч орны санхүүжилтээр энэ замыг барих боломжгүй.Эдийн засгийн агуулгаараа зайлшгүй БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж үр өгөөжийг нь хүртэх ёстой. Өөрөөр хэлбэл, БНХАУ өөрийнх нь компанитай хамтарч тухайн төслийг урагшлуулах гэж байгаа тохиолдолд хурдан хугацаанд ашиглалтад оруулж түүгээрээ нүүрсийг тээвэрлэн авч зээлсэн мөнгөө бушуухан авахыг хүснэ. Энэ үүднээсээ БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар төмөр зам тавих нь зөв гэж үзэж байгаа юм” хэмээн тэрбээр хэлжээ.
Уг нь төр засгийн маань ам, ажил хоёр нь нийлдэг байсан бол тус санхүүжилтийн асуудал аль таван жилийн өмнө шийдэгдэн өдгөө ашиг шимээ хүртээд явж байх байсан юм.
Учир нь 2012 онд “Чингис” бондоос 200 сая ам.доллар гарган төмөр замын ажлыг эхлүүлсэн. Гэвч санхүүжилтгүйгээс улмаас цаашаа яваагүйөнөөдрийг хүрч мөн эдийн засаг болоод шинэ засгийн гол сэдэв болсон хэвээр л байна.
Хэрэв төмөр замын хөрөнгө оруулалтад шаардагдах 1.2 тэрбум ам.долларыг Хятадын тал босгож мөн үлдсэн 51 хувийн санхүүжилтийг “Монголын Төмөр зам” Хятадын Засгийн газраас зээллээ гэхэд улмаар дааж давшгүй их өрөнд бид унахын зэрэгцээ Тавантолгой ч үгүй болохыг үгүйсгэхгүй. Магадгүй Хятад улсад газар нутгаа тавин байж зээл авснаас зогсонги болгоод ч болтугай Тавантолгойтойгоо авч үлдсэн нь бидэнд ээлтэй бус уу.
Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО
замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхжаргал чи байрныхаа банди нарыг оролдохоо боль ичиж амьдар чиний тухай ном хүртэл бичигдэж байгаа гэсэн шүү