Амжилт үзүүлсэн тамирчидаа алагчилсан хэвээр байх уу
“Рио 2016” паралимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон манай баг тамирчид ард олныхоо итгэлийг алдалгүй амжилтын хурыг буулгасаар ирсэн. Паралимпийн пауэрлифтингийн тэмцээнд тэмцээний эрэгтэйчүүдийн 88 кг-ийн жинд эх орноо төлөөлөн өрсөлдсөн ОУХМ, Э.Содномпилжээ хүрэл медаль хүртсэн. Эх орнбхоо нэрийг ийн гарган, улсынхаа далбааг мандуулсан тамирчин залууд төрийн болоод, түмний дэмжлэг ирсэн нь тун ховорхон.
Харин Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо медаль авсан тамирчин бүртээ өөрсдийн зүгээс сэтгэлийн бэлгээ гардуулахаа амласан. Тамирчин хүний хамгийн чухал хэрэгсэлийн нэг болох алтан шаргал өнгийн Jordan брэндийн “пүүз”-ийг эх орноо төлөөлөн амжилт үзлүүлсэн Олимпийн мөнгөн медальт Э. Сумьяа, хүрэл медальт боксчин Д.Отгондалай нарт гардуулан өгсөн. Олимпийн наадамд амжилт үзүүлсэн тамирчиддаа төр засаг болон, нутгийн зөвлөлийн удирдлагууд нь байр, машин гэх зэрэг бэлэг сэлтээр дарж урамшуулсан. Гэтэл паралимпийн хүрэл медальт Э.Содномпилжээ амжилт үзүүлсэн бусад тамирчдаас ганцаар хоцрон, нэг ёсондоо “хөдөлмөр, хичээл зүтгэлээ зохих хэмжээнд үнэлүүлэлгүй” хоцорсон.
Уг гарал нь Увс аймгийн харьяат түүнийг улс байтугай, салбарынхан нь Улаанбаатар хотын харьяат гэсэн нэрийдлээр гар хоосон хүлээж авсан бөгөөд төрөөс санхүүгийн дэмжлэг авалгүйгээр спортын хөгжлийн төлөө зүтгэсээр ирсэн Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан тамирчиддаа сэтгэлийн бэлгээ гардуулан өгчээ.
Өдгөө амжилт үзүүлсэн тамирчидаа алагчилж үздэг төртэй, ахуй соёлоо умартсан спортын болон төр засгийн удирдлагууд “нуруугаа харуулан” бөхийсөн ч “Рио 2016” паралимпийн хүрэл медальт, пауэрлифтчин Э.Содномпилжээд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны зүгээс Алтан шаргал өнгийн Jordan пүүзийг гардуулан өгсөн байна. Үүнд урамшсан тамирчин залуу Олимпийн аварга болохоо баяртайгаар амлажээ. Амжилт үзүүлсэн тамирчидаа алагчилж урамшуулдаг төр засаг, түмэн олны байгууллагатай байхад эх орныхоо далбааг харийн оронд мандуулсан элэг нэгт тамирчдын минь сэтгэл гонсгор үлдэж байгаа нь үнэхээр харамсалтай.
JUNE
PAPARATSI.MN
URL: