ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР САНАЛ АВЧ БАЙНА

17Орон нутгийн сонгууль маргааш орон даяар эхэлнэ. Харин эрүүл мэндийн байдлаас шалтгаалан санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй, Дайчилгааны тухай хуулийн дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэд болон захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон иргэд битүүмжилсэн хайрцгаар саналаа өгдөг.

Тэгвэл эдгээр иргэний саналыг өнөө өглөө 09.00 цагаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авч эхэллээ. Мөн сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн хэсгийн хорооны ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамлууд өнөөдөр саналаа өгөх юм.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах хугацаа өнөө орой 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Б.Сансар
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих