Сэрэмжлүүлэг: Охидын цагаан туузан үсний боолтноос үхсэн өт хорхой гарчээ
Хичээлийн шинэ жил эхлэхээр урд зүгээс орж ирсэн эмэгтэй хүүхдийн цагаан үсний боолт хавчаар, даруулга эрэлттэй байдаг нь үнэн. Янз янзын хэлбэр болон өвөрмөц хийцтэй эдгээр үсний боолтыг ээжүүд худалдан авч сургууль болон цэцэрлэгийн насны охидуудадаа зүүлгэж гоёдог. Гэтэл эдгээр үсний боолтууд өнгөрсөн жилээс эхлэн л хүүхдүүдийг бөөстүүлж хуурстуулаад байна гэсэн мэдээлэл гарч байсан. Тухайн үед мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж, Хятадаас орж ирдэг үсний боолт, хавчаарт хуурстуулах вирус байдаг. Тийм зүйл цацдаг байхыг үгүйсгэхгүй гэсэн мэдээллийг ч өгч байсан удаатай.
Тэгвэл энэ жил ийм боолтноос үл мэдэгдэх үхсэн хар хорхой гарч ирсэн талаар нэгэн ээж цахим хуудсандаа мэдээллийг нь зурагтай нь нийтэлжээ. Нэгэн ээж энэ сарын 14-ний өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн охидын цагаан туузтай үсний боолт худалдан авчээ.
Гэтэл энэхүү үсний боолтны цэцгэн зангилааны цаана ямар нэгэн өт байгааг анзаарсан байна. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсанд дараах мэдээллийг оруулж, эцэг эхчүүдэд анхааруулсан юм. “Үсний боолт авсан дотор нь ийм заваан амьтан байх юмаа” гэж бичжээ. Сүүлийн үед хүүхдүүд ихээр бөөстөж байгаа нь иймэрхүү шалтгаанаас ч болсон байж мэднэ. Өмнө нь “Сандэй плаза”-гаас хүүхдийн дэр авахад дотор нь өчнөөн хатсан өт хорхой байсан тухай иргэний гомдол нэгэн телевизийн редакцид ирж байжээ.
Бид импортын бүтээгдэхүүний хяналтаа сайжруулах шаардлагатай байгаагийн бас нэгэн жишээ юм. Тиймээс бидний энхрий бяцхан охидууд ямар үсний боолт зүүж хэрэглэж байгаа ээжүүд нэг анзаараад үзэхэд илүүдэхгүй болов уу. Сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ мэдээллийг зурагтай нь оруулж байна.
О.Сайхан
URL: