Галт тэрэгний гарам дээр машинтайгаа түгжирч зогссон жолоочид хариуцлага тооцох уу

14766948115804931b81904Өнөөдөр Нийслэлд галт тэрэгний гарам дээр машинууд түгжирч зогссоны улмаас хөдөлгөөн эхлүүлсэн байсан галт тэрэгний машинист сигнал өгч воганаа зогсоосон явдал сошиал сүлжээнд хүмүүсийг хоёр талцуулж байна.

Воган ирж байгаа дохиог өгч хаалт хаасан байхад гарам дотор ороод түгжрэлд орсон машин яаж ч чадахгүй байдалтай зогсч байсан аж. Тиймээс холоос ирж яваа воган хурдаа сааруулж, сигнал өгсөөр байгаад өнөөх машинтай тулж ирээд л зогсчээ. Хэрвээ воган хурдтай ирж мөргөсөн бол машин дотор байгаа хүмүүс болон машин сүйдэх байсан. Харин ч галт тэрэгний машинистыг мэдрэмжтэй байлаа гэж ярьж бичиж байна. Бүр Монголд анх удаа воган сигналдаад зогсохыг харлаа гэж хүмүүс ярьж байна. Өмнө ч гэсэн ийм үйлдэл гарч байсан бөгөөд гарам дотор орж зогссон автомашины жолоочид хариуцлага тооцоод өнгөрч байсан удаатай. Түгжрэлд орсон машины жолоочийн буруу юу, эсвэл галт тэрэгний буруу юу гэдгийг төмөр зам болон авто тээврийн газруудаас мэдээлэл байх.

Хамгийн гол Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд юу гэж заасныг харвал.

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

14. Төмөр замын гарам нэвтрэх

14.1. Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг (зүтгүүр)-ийг урьдчилан өнгөрүүлбэл зохино.

14.2. Жолооч төмөр замын гарамд ойртон очихдоо аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, дуут буюу гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно.

14.3. Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно.

14.4. Төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон үед жолооч “Зогс-шугам” тэмдэглэл буюу 3.5 тэмдэг эсвэл гэрлэн дохионы өмнө, хэрэв эдгээр нь байхгүй бол хаалтнаас 5 метрээс багагүй зайд, хаалтгүй тохиолдолд төмөр замаас 10 метрээс багагүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ.

14.5. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/гармын хаалтыг дур мэдэн нээх буюу өөрчлөх; б/гармыг гэмтээж болзошгүй машин механизмыг тээвэрлэхээс бусад байдлаар гаргах; в/цагт 8 км-ээс бага хурдтай явдаг машин механизмыг төмөр замын ангийн даргын зөвшөөрөлгүйгээр гаргах; г/гарам дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарам руу орох.

14.6. Төмөр замын гарам дээр жолооч зайлшгүй зогсолт хийвэл зорчигчдыг нэн даруй буулган, ослын дохионы гэрлээ асааж, гармыг чөлөөлөх арга хэмжээ авна. Хэрэв гармыг нэн даруй чөлөөлөх боломжгүй бол: а/бололцоотой бол хоёр хүнийг төмөр замын дагуу гармаас хоёр тийш (ганц хүнтэй бол түүнийг замын байдал муу үзэгдэх зүг рүү) 1000 метрийн зайд явуулж галт тэргэнд зогсох дохио өгүүлнэ. Ингэхдээ тэр хүмүүст дохио өгөх журмыг зааварчилна; б/жолооч тээврийн хэрэгслийн дэргэд үлдэж дуут дохио өгнө; в/галт тэрэг ойртон ирж байгаа эсэхийг анхааралтай ажиглан, хэрэв ирж байвал угтан гүйж зогсох дохио өгнө.

Тайлбар: Дуут дохиог нэг урт, гурван богино хэмнэлээр, зогсох дохиог өдрийн цагт тод өнгийн сайн харагдах зүйлээр, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед гэрэл буюу галаар тойруулан даллаж өгнө. Ямартаа ч өнөөдөр төмөр замын гарам дээр автын аюултай осол гарахыг дөхлөө. Тиймээс жолооч нараа гарам дээр дохио өгч, галт тэрэг ирж яваа бол яаран хөдлөхгүй байхыг мөн хүлээцтэй байхыг анхааруулъя.


URL:

Сэтгэгдэл бичих