ГОРОДОКД АРХИЧИН ЗАСАГ ДАРГА ХЭРЭГГҮЙ
Дээхнэ үед биокомбинатыг барьж байхад Венгэрүүдийн хаалгыг тогшиж хонодог хэдэн хүүхнүүд байсан гэдэг. Тэдний нэр “Сегодня можна?”. Үнэндээ бол биеэ үнэлэгчид юм л даа. Яг тэдэн шиг эмэгтэй Городокийн засаг даргаар ажилладаг Г.Талстболор.
Архийг ямар ч эр хүнээс дутхааргүй уучихна. Согтохоороо ямар ч эртэй унтчихна. Цэргийн анги дотуур хувцасгүй гүйж нүцгэн биеийг алдаршуулна . Энгэр султай энэ зангаар нь Налайхын цэргийн ангийнхан битгий хэл Городокд нохой нь хүртэл андахгүй. Төрийн албан хаагч байтугай жирийн эмэгтэй хүнээс гарахааргүй аальтай, хэт намчирхсан үзлээр ажилд хандсаар ирсэнд нь иргэд ам муутай байна.
Эхээс төрсөн махан биеэ ч захирч чадахгүй хүн яаж ч иргэдийг захирах вэ дээ гэж түүнтэй гар нийлэн ажиллаж байсан журмын нөхөд нь хүртэл ярьж байсан. Харин орон нутгийн сонгуулийн санал хураалт хаяанд ирсэн энэ өдрүүдэд Г.Талстболор ажил хийснээрээ биш архи ууж, ахмадуудын гарыг цайлгаж дайлж цайлж шоудснаараа сонгогдож магад. Гэтэл өнөөдөр Городокт хөгжил цэцэглэл, иргэдэд ажлын байр, нутаг орноо хөгжүүлэх удирдагчийн чин сэтгэл хэрэгтэй юм. Тэр дундаа өнгөрсөн 4 жилийн хугацаанд хорооныхоо засаг дарга байсанэтгээд өнөөдөр гэнэт ухаарсан юм шиг гоё амлалтууд өгч байгаад оршин суугчид мэл гайхаж байна. Түүнд өнөөг хүртэл хийчих боломж,хугацаа хангалттай байсан.
Өнгөрсөн жил л гэхэд цэргийн ангийн дарга нартай архи ууж согтуугаар машин жолоодож яваад машин мөргөж заль хэрэглэж гарч байсан. Эрүүлжүүлэх байранд ороод мөн л би 5-р хорооны засаг дарга байна ажлын цаг боллоо намайг хурдан гарга гэж хашгичиж байгаад гарсан гээд түүний үлгэр шиг паян дуусахгүй. Өөрийн намын үзэл бодол нэгтэй н. Энхтуултайгаа ХЗХ-ны мөнгөнөөс болж муудалцаж зодолдох дээрээ тулж байсан ийм хүнээс хорооныхон нь салахын түүс болж байгаа гэнэ. Түүнд үзэл бодол ч, үнэ цэнэ ч байдаггүй бололтой. Хүүхдийн тоглоомын талбайг хүртэл шинээр байгуулна гэсэн нэрийдлээр 11,6 сая төгрөг дүүгийнхээ компанийн дансруу шилжүүлж аваад 3 сая төгрөгийн ч үнэлгээ хүрэхээргүй ажил хиймэр аядсан. Мөн хогийн цэг цэвэрлэнэ гэж 10 сая төгрөг авсан ч цэвэрлээгүй. Цэцэрлэг бариулах тендэрт 460 сая төгрөг зарцуулсан гэх боловч бодит байдал дээр ямар барилга хүлээлгэж өгснийг хэн ч хэлнэ.
Ардчилсан нам Монгол улсад ардчиллын салхийг 20 жилийн өмнө сэвсэн нь үнэн. Гэвч өнөөдрийг хүртэл улс орны хөгжилд гавьтай хувь нэмэр оруулж чадсангүй. Засаг барьсан удаа бүртээ улс орны амьдралыг туйлдуулж, иргэдийг сөхрүүлсээр ирсэн нь туйлын үнэн. Үүний шалтгаан бол Г.Талстболор мэтийн нүдээ олоогүй томилгоонууд юм.
URL: