МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Н ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР СААТУУЛАГДЛАА
Монгол Улсын иргэн Н хар тамхи хэрэглэсэн хэрэгт сэжиглэгдэн аравдугаар сарын 13-ны өдөр Эрээн хотын цагдаагийн газарт саатуулагджээ.
Түүнийг “БНХАУ-ын Нийгмийн хэв журмыг сахин хамгаалах” тухай хуулийн 72-р зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн 15 хоногийн хугацаатай албадан саатуулжээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан Эрээн дэх Консулын газар иргэнийхээ эрхийг хамгаалах чиглэлээр БНХАУ-ын Цагдаагийн газартай хамтран ажиллаж байна. Мөн ГХЯ-ны Консулын газар Н-ын ар гэрийнхэнд тогтмол мэдээлэл өгч байгаа аж.
Б.Орхон
olloo.mn
URL: