Монголын Маркетерүүд ЧУУЛНА
Монголын Маркетерүүдын дөрөвдүгээр чуулган энэ сарын 20-нд зохион байгуулагдах гэж байна.
“Монголын Үндэсний Маркетингийн холбоо”-ноос санаачлан төр болон хувийн хэвшлийн шилдэг маркетерүүдийг нэгэн дээвэр дор цуглаасаар даруй гурван жилийг ардаа үджээ. Энэ жилийн хувьд 1000 маркетерүүд “Corporate&Convention Center”-т цуглах бөгөөд Монгол улсад шинэ тутам нэвтэрч буй бизнес, маркетингийн технологи, инновациас туршлага судлах боломжийг маркетерууддаа олгохын зэрэгцээ интернэт маркетинг, нөлөөллийн маркетинг, неро маркетинг зэрэг маркетингийн шинжлэх ухааны олон улс дахь хамгийн сүүлийн үеийн чиг хандлагын талаар ярилцахаар төлөвлөжээ.
Монгол улсад Маркетингийн шинжлэх ухаан үүсч хөгжөөд 22 жил болжээ.
Хэдийгээр залуу салбар боловч хамгийн хурдацтайгаар хөгжиж, дэлхийн маркетеруудтай хөл зэрэгцэн алхаж, бусад үйлчилгээний салбаруудаа манлайлан ажилласаар байна. Цаашид энэ салбар хурдацтай хөгжиж, дэвжсэнээр Монгол үндэсний брэнд, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн олон улсын зах зээл дээр өндөр борлуулагдах боломжтой болох юм. Өнгөрөгч гурван жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэг дор 2000 гаруй шилдэг маркетер төрийн ордонд чуулж байсан билээ.
Тэгвэл 2016 оны “Монгол Маркетрүүдийн Дөрөвдүгээр чуулган” нь “Бүтээлч Монгол” уриан дор маш өргөн хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. Түүний нэг онцлог нь хүрэлцэн ирсэн маркетерууддаа ес дэх удаагийн “Реклам залгигчдын шөнө”дэлхийншилдэгрекламнышоугтолилуулахад ажээ. Мөн Шоуны үеэр дэлхийн хамгийн нэр хүндтэй рекламны фестивалиуд, тэр дундаа “Канны нарслан”, “Эпика”, “Нью Йоркийн Фестиваль”, “Алтан Бөмбөр”, “Клио Авардс” зэрэг нэр хүндтэй наадмуудаас шагнал хүртсэн зар сурталчилгааны шилдэг бүтээлийг танилцуулах юм.
Харин орой нь Сөүл Плазад байрлах “Studio” night club-т “Marketer’s Party” чөлөөт арга хэмжээг зохион байгуулж, нийт маркетеруудтайгаа баярын өдрөө хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Эрхэм маркетер та баярын өдрөөрөө салбарын мэргэжилтнүүдтэйгээ илүү ойр танилцаж, цаашид хамтран ажиллах боломжийг “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” танд олгож байна. Мөн энэхүү арга хэмжээнд оролцсоноор танд маш олон боломжууд нээгдэж, цаашид таны ажил салбарын мэргэжилтнүүд дотроо хэрхэн үнэлэгдэж, олон улсын зах зээлтэй өрсөлдөх вэ гэдгийг маш хялбараар зааж өгөх болно гэдгийг “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо”-ны зохион байгуулагчдын зүгээс амлаж байна.
URL: