ИРГЭНИЙ НИЙГМИЙНХЭН ЗАСГИЙН ГАЗРЫГ 100 ХОНОГТ ХАНГАЛТГҮЙ АЖИЛЛАСАН ГЭЖ ДҮГНЭВ

3Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд  Засгийн газрыг 100 хоногт хэрхэн ажилласныг дүгнэж,  хэвлэлийн бага хурал хийв.

Тэд Засгийн газрыг энэ хугацаанд хангалтгүй ажилласан гэж дүгнэж буйгаа хэвлэлийн хурлын эхэнд  онцоллоо.  Уналтад ороод байгаа эдийн засгаа аврах чиглэлээр юу ч хийгээгүй, дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын ханш өсөж байхад үүнийг ашиглаж чадахгүй байгаад Засгийн газрыг буруутгав.

Түүнчлэн 100 хоногт томилгооноос өөр зүйл хийгээгүй хэмээн тэд онцоллоо. Тодруулбал  “МАН олонх  болж Зас¬-гийн газар бай¬гуулж ажил¬ласан өнгөр¬сөн гурван са¬рын хугацаанд халаа сэлгээ, томилгооноос өөр юу ч хийсэнгүй. Одоо ч тэр нь үргэлжилж байна. 100 хоногт хийсэн ажил нь үүнээс хэтэрсэнгүй” гэж ярилаа.

Мөн МАН-ынхан ард түмэн дэндүү тансаглаад улс орны  сөнөөчихлөө гэж сонгогчдоо гүтгэж харлуулсан. Ард түмнээ хэт жаргаж цэнгэж, идэж уулаа, одоо бүсээ чангал гэж гүтгэн  дайрах, далай их баялагтай улс атал төрөөс өгдөг жаал жуул юмаа тэглэх,  зээлийг зээлээр л төлнө гэж үглэх, дэлхийн цөмийн хөнөөлийг төвлөрүүлэх гэж зүтгэх гэдэг бол огтхон ч гарц биш. Гагцхүү эрүүл нийгмийн  бодлого л  Монгол орныг аварна, өөр юу ч биш.Гэтэл МАН-д эрүүл саруул ухаан, үйл ажиллагаа үгүй гэдэг нь өнгөрсөн 100 хоногт харагдлаа хэмээн Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг ярилаа.

Б.Сансар
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих