Твиттер сүлжээнд хүүхнүүд хүүхнүүдээ хамгийн их доромжилдог гэжээ

21Америк, Британий Твиттер сүлжээнд Эмэгтэйчүүд рүү довтолсон агуулгатай бичлэгийн ихэнхийг нь эмэгтэйчүүд өөрсдөө бичдэг болохыг саяхны томоохон судалгааны дүн харуулжээ.

Судалгааны хүрээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийтлэгдсэн 19 сая жиргээг шинжилж үзээд эмэгтэй хүнийг доромжилсон утгатай гурван сая жиргээг илрүүлсэн байна.

Ингэхэд эдгээр жиргээг бичсэн хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байжээ.

Судалгааг сошиал сүлжээний мониторинг хийдэг Brandwatch компани зохион байгуулсан байна.

“Bitch” хэмээх хараалын үг зөвхөн доромжлох зорилгоор бус, ерөнхий зорилгоор ч өргөн хэрэглэгддэг нь тодорхой болжээ. Эмэгтэйчүүдийн эмэгтэйчүүд рүү довтолсон утгатай жиргээнүүдийн 60 хувьд нь тэднийг “үнээ”, “гичий” зэрэг янз бүрийн амьтантай зүйрлүүлэн доромжилсон байна.

Харин эрчүүд эмэгтэй хүн рүү довтлохдоо илүү “хүнлэг” буюу оюуны чадавхи, бэлгийн чиг хандлага, бие бялдрын хэлбэр, галбираар нь доромжилдог гэсэн үр дүн гарчээ.

Судалгааг захиалж хийлгэсэн “Ditch the Label” байгууллага онлайн орчинд бусдыг доромжлох үзэгдлийн эсрэг тэмцдэг бөгөөд дээр үр дүнг цаашдын ажилдаа ашиглах, олон нийтийн дунд онлайн доромжлолыг бууруулах зорилготой байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Independent


URL:

Сэтгэгдэл бичих