Алт мөнгөн эдлэлийн лангууг тоносон бүлэг этгээдийг баривчиллаа

4083
Энэ сарын 12-13-нд шилжих шөнө “Хархорин худалдааны төв”-ийн 1-р давхарт байрлах алт мөнгөн эдлэлийн тасагт хулгайч орж эд зүйл алдагдсан гэсэн мэдээллийг цагдаагийн алба хаагчид авч шалгахад тус төвд үйл ажиллагаа явуулдаг 4 лангууны цоожийг эвдэж монетон ээмэг, бөгж, монетон гинж, шүрэн бугуйвч, мөнгөн бугуйвч зэрэг их хэмжээний эд зүйл алдагдсан байжээ. Тус хэргийг БГД-ийн 4-Р хороонд оршин суух Б /эр.24/ гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн байсан бөгөөд түүнийг БГД-ийн цагдаагийн 2-р хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Иргэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөршийн хяналтыг сайжруулах, гэмт хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй яаралтай мэдэгдэх, аж ахуйн нэгж байгууллага хяналтын камер, дохиолол хамгаалалт ашиглах шаардлагaтайг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

URL:

Сэтгэгдэл бичих