ВАЛЮТЫН САНГИЙНХАН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ИРНЭ

11Монгол Улсын эдийн засаг сэхээнд байна. Үүнээс гарах арга замын нэг бол Олон улсын вапютын сангийн тусламжийг авах юм. Энэ удаагийн Засгийн газар ч валютын сангийн тусламжийг авахаар уулзалт яриа хэлэлцээрийг хийсээр байгаа. Тухайлбал, энэ сарын эхээр АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад Сангийн сайд,  Монголбанкны Ерөнхийлөгч албаны төлөөлөгчдийн хамт оролцсон.

Энэ үеэр ОУВС, Дэлхийн банкны удирдах албан тушаалтнууд болон хөрөнгө оруулагчидтай  уулзалт хийж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон тухай албаны хүмүүс мэдээлсэн. Тэгвэл энэ долоо хоногт ОУВС-ийн ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Монгол Улсад ирж ажиллахаар болжээ. Ингэснээр манай улсад туслах талаарх эцсийн шийдвэрээ гаргах юм.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих