Барилга дээрээс үсэрч, амиа хорлохыг завджээ
Сүүлийн үед иргэдийн дунд амиа хорлох тохиолдол ихэссэн билээ. Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 11 дүгээр байрны таван давхраас хүн үсэрч амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, баасан гарагийн шөнө 01:12 цагт Шуурхай удирдлагын төвд хэргийн талаарх дуудлага ирсэн байна. Тус дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтай ажиллаж иргэн А-г өндрөөс буулгасан ажээ. Аврах ажиллагааны дараа уг хэргийг цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
URL: