Эгийн голын УЦС буюу “Жингийн цуваа явж л байна, замын нохой хуцаж л байна”

bee2e4347d0fa30dbigСэлэнгэ мөрөн дээр барих Шүрэнгийн болон Орхон гол дээр барих усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийх тендер зарласнаа Дэлхийн банк энэ аравдугаар сарын 7-ны өдөр мэдэгджээ. Бүр 2012 онд Дэлхийн банк энэ төслийг хэрэгжүүлэхэд зориулж 25 сая доллар зарцуулахаа илэрхийлж байсан  юм.

Олон улсын байгаль хамгаалах “Хил хязгааргүй ус” нийгэмлэгийн оросын талын зохицуулагч Александр Колотов тендерийн материалыг аравздугаар сарын 25-нд зөвлөх фирмд авахаар заралсан гэжээ.
“Тендер зарласан тухай Дэлхийн банкны албан ёсны сайтад есдүгээр сарын сүүлчээр тавьсан. http://www.minis.mn/en/article/active-bid гэсэн хаягаар орж үзэж болно” гэж Александр Колотов мэдэгдсэн байна.

Уг нь Орос, Монгол хоёр улс Байгал нуурын гол цутгал дээр усан цахилгаан станц барих эсэх талаар ОХУ-ын Буриад улс, Эрхүү мужийн ард иргэдээс санал асуулга явуулсны дараагаар тендрээ зарлана гэж өнгөрсөн тавдугаар сард тохирсон. Гэтэл энэ санал асуулга болоогүй байхад тендер зарласан болохоор ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской Дэлхийн банкнаас  монголын усан цахилгаан станцын төслийн тендер зарласан эсэхийг тодруулахаар ханджээ.

Ирэх арваннэг, арванхоёрдугаар сард явуулах санал асуулгаар Буриад улсын 9 суурин газар, Эрхүү мужийн нэг суурины ард иргэдээс саналыг нь авах юм. Гэхдээ монголын тал оросын иргэдийн саналыг харгалзаж үзэх эсэх нь асуулт хэвээр үлдэж байна.

Оросын тал бас энэ арванхоёрдугаар сард Улаанбаатарт болох хоёр улсын Засгийн газар хоорондын худалдаа эдийн засаг, болон шинжлэх ухаан техникийн  хамтын ажиллагааны комиссын хуралдаанаар энэ асуудлыг ярилцахаар төлөвлөөд байсан юм байна.

Гэтэл Дэлхийн банкны албан ёсны сайт дээр Монголын усан цахилгаан станцын төслийн тендерүүдийг зарласан гэсэн мэдээлэл гарсан нь Оросын засгийн газар, ард иргэдийн гайхшралыг төрүүлж ийн Дэлхийн банкинд хандаж байгаа энэ юм байна хэмээн newsbabr.com сайтад бичжээ.

ОХУ-ын сайд Дэлхийн банкинд хаягласан захидалдаа Байгаль нуурын эко системд аюул учруулах “Шүрэн”-гийн УЦС болон “Орхон” гол дээрх усан сангийн төсөл боловсруулах тендер зарласан шалтгаанаа тодруулж өгөхийг хүссэн байна. Захидалд тендерийг Орос, Монгол хоёр улсын харилцан ойлголцсоны дараа мөн  үүний өмнө Дэлхийн банк арван нэгдүгээр сард Буриадын ард иргэдийн саналыг авсны дараа эхлүүлнэ гэж байсныг мөн сануулжээ.

Харин Дэлхийн банкны төлөөлөгч Питер Леонард Сэлэнгэ мөрөн болон түүний цутгал дээр усан цахилгаан станц барихыг санхүүжүүлэх асуудал энэ төсөлд холбоотой талуудын оролцоотойгоор шийдвэрлэсэн гэсэн байна.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской болон, Эрхүү муж, Буриад улсын удирдлага, байгаль хамгаалагчид, ард иргэд Сэлэнгэ мөрөн, түүний цутгал Орхон гол, Эгийн гол дээр усан цахилгаан станц барих нь дэлхийн хамгийн цэнгэг устай Байгал нуурын эко систем, хүрээлэн байгаа орчинд сөргөөр нөлөөлнө гэж удаа дараа эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.
Энэ бүх шаардлагын  дараанаас энэ оны тавдугаар сард Дэлхийн банк энэ төслийг санхүүжүүлэхээ царцаалаа гэж мэдэгдэж байсан юм.

Оросын хэвлэлүүд Дэлхийн банк энэ төслийн тендерээ зарласан мэдээлэл гарсны дараагаар ээлж дараалан бичиж байгаагийн дотор “Московский комсомолец” ” сонин “Жингийн цуваа явж л байна, замын ноход хуцаж л байг” гэсэн гарчигтайгаар нийтэлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2016 оны зургадугаар сарын 23-ны өдөр  БНХАУ-ын дарга Си Зиньпин, Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нартай Узбекстан улсад уулзахдаа монголын тал Байгаль нуурын гол цутгал Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих гэж байгаа нь энэ нуурын байгаль орчин, эко системд аюул учруулахын зэрэгцээ Эрхүү мужийн усан ханагамжид сөргөөр нөлөөлнө гэдгийг мэдэгдэж байсан юм. Тэр бас Монгол Улсын эрчим хүчний дутагдлыг өөр арга замаар, өөрөөр хэлбэл оросын тал эрчим хүчээ хямд үнээр нийлүүлэх маягаар  шийдвэрлэж болно гэж хэлж байсан.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих