Энэ өдрийн зурхай /2016.10.17/

8sdf485fӨнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 16. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, таван шар мэнгэтэй хар бич өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага
: Сансар
Суудал: 
  Гал

Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Та юмыг өнгөцхөн харж тогтсон дэг журмыг хатуу чанд баримталж магадгүй. Гэвч энэ бүхний цаана сайн муу зүйлүүд нуугдаж байдгийг анхаараарай. Ажилчидтайгаа цагийг хамт өнгөрүүлэх нь итгэл найдвар төрүүлэх болно. Ажил дээр гарах цуу ярианаас хол бай. Юу ч болж байсан та болох зүйл болдгоороо болж байна гэж ойлгоорой.


ҮХЭР (4/20-5/20)

Уран сэтгэмжтэй өдөр. Өнөөдөр оюуны юм уу биеийн хүчний ажлаас илүү бүтээлч эрэл хайгуул илүү үр дүн авчрах болно. Таны бодол тогтож өгөхгүй болох гэж буй олон нийтийн арга хэмжээ, одоогийн чинь амрагийн тухай эсвэл хайртай хүнтэйгээ учраагүй байгаа талаараа гэх мэт түмэн зүйлийг эргэцүүлэх болно. Тиймээс анхаарлаа бүрэн төвлөрүүлэх ёстой эсвэл нарийн жижиг хэсгүүдэд анхаарал шаардсан ажил барьж аваад хэрэггүй. Илүү сайн ажиллахын тулд танд чимээ шуугиангүй нам жим орчин шаардлагатай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сэтгэл сэргээх өдөр. Өнөө өглөө ердийнхөөсөө удаан орондоо үлд. Тогтсон хийдэг зүйлээ л хийхийн оронд өглөөний хоолоо жаахан оройхон эсвэл өдрийн хоолоо арай эртхэн найз нөхөд,.гэр бүлийнхэн эсвэл хайрттайгаа хамт ойролцоох хоолны газарт ид. Энэ нь өдрийг эхлэх таатай эхлэл байх болно. Эрүүл мэндийн асуудалдаа анхаарал тавих цаг болжээ. Сүүлийн удаа эмчид очсоноос чинь хойш нэлээд хугацаа өнгөрсөн тул цаг ав. Завгүй амьдралтай хүмүүсийн хувьд хоолны тэнцвэртэй дэглэм, байнгын дасгал болон эрүүл агаар эрүүл байх чухал үндэс болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Гэрээ хэлэлцээр байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, санхүүгийн арилжаанд ээлтэй өдөр. Гэр бүлийн харилцаанд бэрхшээл үүснэ. Өөрийн асуудлаа бусдад тохохгүй байхыг хичээ. Сайтар хөгжсөн зөн билэг тань хямралт нөхцөл байдлаас гарахад тань тусална. Хэрвээ өнөөдөр өвчилбөл хүндрэх болно. Өөрийгөө хайрла.


АРСЛАН (7/23-8/22)   

Ачлалтай өдөр. Гэр бүлийн амьдралд санаа зовно. Хэрвээ та хүүхдээ асрахын зэрэгцээ ажилладаг бол гэрийн ажил, алба хоёроо зэрэг амжуулах гэж их хичээх хэрэгтэй. Энэ нь таны гэр бүлийн хүнд таалагдахгүй хэрүүл маргаан үүсэх байх. Гэвч танд мөнгөний шаардлага их байх тул шийдвэр гаргахад хүндрэлтэй байна. Тиймээс та энэ ажилдаа хэн нэгнийг туслуулж болох юм. Өнөөдөр идэвхтэй байх нь сайн үр дүнг авч ирнэ. Та байгаль орчиндоо санаа тавьж, бага ч болов хувь нэмрээ оруул.


ОХИН (8/23-9/22)

Таны илүү цагийн болон давхар ажил хийвэл санхүүгийн байдал дээшилнэ. Энэ нь нэр хүндэд хүрэх хамгийн зөв үйл ажиллагаа байх талтай. Хэрвээ та сурч байгаа бол сонгож авсан талбартаа мэргэших боломж тохионо. Та байгалиас заяасан чадвараараа мөнгө олж магад. Хэрвээ хэн нэгэн танаас хүүхдэдээ багшлаач гэж хүсвэл бүү татгалзаарай. Энэ нь таны орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж бөгөөд олон үйлчлүүлэгчтэй болох үүд хаалгыг нээнэ. Хамтран ажиллагчтайгаа хайр дурлалын асуудал үүсгэж болзошгүй. Хэрвээ од гараг та хоёрыг хамт байхыг таалсан бол энэ бүхэн хялбархан бүтнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Уснаас болгоомжил. Энэ ордныхны өөртөө итгэх байдал болон өөдрөг сэтгэлгээ нь өнөөдөр дээд цэгтээ хүрнэ. Ямар нэгэн дипломын ажил бичиж, лекц тавих гэж байгаа хэн болгонд сансар огторгуйн эерэг нөлөөлөл үйлчилнэ. Шинэ байр худалдан авах, түрээслэхээр хайж байгаа хүмүүст санхүүгийн хувьд ч боломжийн тохилог олон байрууд тааралдана. Ямар нэгэн нийтийг хамарсан зүйлд оролцох, гадуур хооллосон тохиолдолд та шинэ мэдээ сонсоно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Үр бүтээлтэй өдөр. Ажил ба эрүүл мэндтэй холбоотой асуудлууд энэ өдөр чухлаар тавигдана. Сар танд ажиллах таатай ажлын нөхцөлийг бүрдүүлэх ба таны ажлын үр бүтээл их байна. Хэрвээ та хамтран ажиллагчийнхаа замаар алхах юм бол энэ өдөр нилээдгүй зүйлийг амжуулж чадна. Та ажлыг хөнгөлж чадах техник, технологийн дэвшлийг ажилдаа хэрэгжүүлэхийг хичээ. Бусдын үзэл бодолд нээлттэй ханд. Энэ өдөр эмч, эмнэлэгт хандах нь тааламжтай. Та гадаад үзэмжиндээ анхаарал тавих хэрэг гарна.


НУМ (11/22-12/21)

Ашигтай өдөр. Арилжаа, наймаатай холбоотой үед та нууцлаг дуугүй байдлыг харуулах хэрэггүй. Та эрх мэдэлтэй хүмүүстэй ярилцах чадвар тань өсөх бөгөөд үүнийгээ бизнес, ажил хэргийн хэлэлцээр, олон нийттэй харилцахдаа давуу тал болгон ашигла. Тэгээд шагнал урамшууллаа хурааж ав. Дуусгаагүй бизнесийн ажил амжилттай үр дүнд хүрнэ. Ажил хэргээ дуусган, эрх чөлөөт байдлыг


МАТАР (12/22-1/19)

Бусдад туслах өдөр. Өнөөдөр танд ямар ч асуудал тулгарсан ойр дотны хүмүүсийн тусламжтайгаар амархан даван туулах болно. Хэрэв танд ойр дотны төрөл садан байдаггүй бол энэ үүргийг найз нөхөд тань гүйцэтгэх болно. Гэр бүлийнхээ удам судрыг судалж, өөрийн өсөж торнисон газартаа очихыг зөвлөж байна. Гэр орон албан тасалгаа, машин тэргээ сайтар цэвэрлэ. Зарим нэг хэрэггүй зүйлээсээ салахын тулд бусдад хандивлахыг зөвлөж байна. Таны амьдралд чухал шаардлагагүй зүйлүүдээс салах нь эмх цэгцтэй байхад туслах болно.


ХУМХ (1/20-2/18)

Цаг хугацаанд нь зөв шийдвэр гаргавал даван туулна. Танд тээнэгэлзсэн сэтгэгдэл төрүүлсэн хүмүүсийн хандлагаас од эрхэс таныг хамгаалж байна. Энэ өдөр санхүүгийн алдагдал хүлээж магадгүй. Энэ нь худалдан авалт, засвар үйлчилгээ эсвэл бусдад тавьсан өр ширийн асуудлаа дарах зэрэг асуудалтай холбоотой. Гэрийн асуудлаа хойш тавилгүй ажиллаарай. Гэхдээ хэт их ачаалал өөртөө авахгүй байхыг хичээж, ядрах, хэрүүл уруул гарахаас сэрэмжлээрэй.


ЗАГАС (2/19-3/20)

Бухимдуу өдөр. Оюун санаа тогтворгүй тайван бус өдөр. Амьдралын эрч хүч доогуур байна. Та ердийнхөөс илүү гэр бүл, ахуйн асуудлаа хөөцөлдөнө. Магадгүй бүх ажил хэрэг бүтэлгүйтэж найдвар тань нуран унах бололтой. Энэ нь сэтгэл санааг туйлын тавгүй болгож гэр бүлийнхэндээ сонирхол буурахад хүргэнэ. Хэрвээ уран бүтээлийн ажил эрхэлбэл аажмаар сэтгэлийн хөдөлгөөнөө дарж.тайван болно. Хүүхдүүдээ ажилдаа татан оруулбал тэд хамтран ажиллахдаа таатай байх болно. Мөн дотны хүмүүс ялангуяа хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаар. Зүүдээ мана. Бусдад зүүдээ бүү ярь.

 


URL:

Сэтгэгдэл бичих