ЯПОН УЛС РУУ 30 ХОНОГИЙН ДОТОР ВИЗГҮЙ ЗОРЧИХООР БОЛЛОО

4044

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү нар Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичиг солилцов. Уг ноот бичгийн дагуу хоёр улсын дипломат паспорт эзэмшигчид 30 хоногийн дотор визгүй зорчихоор боллоо.

Манай улсын иргэдэд Япон Улсын виз олгох нөхцлийг шат дараатай хөнгөвчилж  байгаа бөгөөд хувийн хэргээр тус улс руу зорчих энгийн паспорт бүхий Монгол Улсын иргэдэд гурван жилийн хугацаатай, нэг удаа 15 хүртэлх хоног зорчих “богино хугацааны олон удаагийн виз” виз олгож байна.

Жич: Дипломат паспортыг дор дурдсан албан тушаалтан эзэмшинэ:

  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга,  Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд;
  • Төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-IҮ, ТӨ-IҮА зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр буюу нөхөр;
  • Төрийн өндөр албан тушаалын ТӨ-Ү-ТӨ-ҮI, ТӨ-ҮA-ТӨ-ҮIA зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр  буюу нөхөр;
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд төрийн тусгай хамгаалалтад байх хугацаанд;
  • Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дипломат албан тушаалтан;
  • ТЗ-14, AA-I, ТҮ-14 зэрэглэлийн албан тушаалтан;
  • ТТ-18 зэрэглэлийн албан тушаалтан;
  • Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд;
  • Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой хүн, түүний эхнэр буюу нөхөр;
  • Төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах хамгаалалтын албаны ажилтан.
  • Албан паспортыг дор дурдсан албан тушаалтан болон тэдгээртэй адилтгах албан тушаал хашиж буй иргэн эзэмшинэ:
  • Төрийн албан тушаалын АА-2-АА-11 зэрэглэлд хамаарах албан тушаалтан ;
  • Төрийн захиргааны ТЗ-6-ТЗ-13 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
  • Төрийн үйлчилгээний ТҮ-11-13 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
  • Төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах эмч болон бусад үйлчилгээний ажилтан;
  • Харьяа төрийн байгууллагын тодорхойлолтын дагуу төрийн тусгай албаны ангилал, зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
  • Батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтыг үндэслэн Монгол Улсын олон улсын гэрээ, тохиролцооны дагуу гадаад оронд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх албан хаагчид;
  • Хилийн чанад дахь Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал хашиж буй Монгол Улсын иргэн, түүний эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд;
  • Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ, техникийн ажилтан, тэдний эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд.
  • Сумын болон дүүргийн Засаг дарга;
  • Улсын Их Хурлын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;
  • Засгийн газрын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;
  • Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдон ажиллаж буй Монгол Улсын иргэн;
  • Дипломат цолтой ахмад ажилтнууд, тэдгээрийн эхнэр буюу нөхөр;
  • Онцгой тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг үндэслэн Монгол Улсын иргэнд дипломат, албан паспорт олгож болно.

 

Б.Орхон
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих