Дэлхийд хамгийн удаан төр барьсан Тайландын хаан насан эцэслэлээ

6Тайландын хаан Бумибол Адулядет өчигдөр 88 насандаа таалал төгсчээ. Түүнийг 70 жилийн турш хаан ширээнд суусан, манай дэлхийн хаадын дотроос хамгийн удаан төр барьсан хаан гэдэг юм.

Түүний төр барьсан хугацаанд 68 сая хүн амтай Тайланд орон эдийн засгийн хувьд хөгжин цэцэглэж, бас 10 удаа цэргийн эргэлт гарч байсан байна.

Түүний хамгийн сүүлийнх нь 2014 оны тавдугаар сард болсон билээ.

1946 оны зургаадугаар сарын 9-нд хаан ширээнд заларсан Бумибол өнгөрсөн хугацаанд Тайландын эв нэгдлийн билэгдэл болж ирсэн юм. Эцэг, ханхүү Махидол нь анагаах ухааны чиглэлээр суралцаж байхад Массачусетсийн Кэмбрижэд 1927 онд Бумибол төрсөн ба бага залуу насаа АНУ, Швейцарьт өнгөрөөсөн байна.

Жирийн Тай хүмүүсийн хувьд Бумибол хаан нь бурхан мэт өргөмжлөгддөг.

Эзэн хааныг залгамжлагчаар 63 настай гүнж Маха Важиралонгкорн тодорч, сүүлийн жилүүдэд ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд олны өмнө ил гарах болсон. Гэхдээ Бумибол хаан шиг хэмжээнд нөлөөтэй байж чадахгүй тул Тайландын ирээдүйн хувь заяа бүрхэг боллоо хэмээн олон хүмүүс дүгнэж байгаа юм.

 

Эх сурвалж: Japan Times


URL:

Сэтгэгдэл бичих