КИМ ЖОН УНЫ ТӨРСӨН ӨДРИЙГ УЛС ДАЯАР ТЭМДЭГЛЭНЭ

3Хойд Солонгос улсын ард иргэд ирэх жилийн нэгдүгээр сард  залуу удирдагч Ким Жон Уны төрсөн өдрийг албан ёсоор  улсын баяр болгон  өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг тус улсын түүхэн удирдагчдын тэмдэглэлт их баяр ирэх жилийн наймдугаар сард давхцан тохиохыг албан ёсоор мэдэгдэж, Пхеньянд ёслолын үйл ажиллагаа болно гэжээ.  Тус сард Ким Ил Соны мэндэлсний 105 жил, Ким Жон Илын мэндэлсний 75 жил, Ким Жон Уны Хойд Солонгосын улсыг удирдсаны таван жилийн тэгш ой тус тус давхцаж байгаа юм байна. Түүнчлэн энэ үеэр ирэх оны нэгдүгээр сарын 8-нд Ким Жон Уны төрсөн өдрийг улсын баяр болгон тэмдэглэхээр болсноо мэдэгдлээ. Дэлхийн хамгийн хаалттай улс болох Хойд Солонгос улсын төрийн тэргүүн хэдэн оны хэдэн сард төрсөн, эдүгээ хэдэн настай болох нь тодорхойгүй байдаг билээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү


URL:

Сэтгэгдэл бичих