ХҮҮХЭД ДАЙРЧИХААД ТҮРГЭН ТУСЛАМЖ БУС ДААТГАЛ ТҮРҮҮЛЖ ДУУДДАГ БОЛЖЭЭ

2Энэ долоо хоногийн эхээр олон нийтийн сүлжээгээр дунд сургуулийн сурагч машинд дайруулсан тухай мэдээлэл гарч, асар хурдтай тархсан. Учир нь сурагчийн дүрэмт хувцастай хүүг “65 00” УБА улсын дугаартай машин явган хүний гарцны ойролцоо мөргөжээ.

Ингээд түргэн тусламж  дуудахын оронд түрүүлж даатгал дуудсан тухай мэдээллийг тухайн газарт байсан хүмүүс мэдээлсэн  юм. Харин ослын газарт замын цагдаагаас ирж үзлэг тэмдэглэл хийн, осол гаргасан жолоочийг мөн  мөргүүлсэн хүүг машиндаа суулган авч явжээ.

Дээрх хэргийн хохирогч болсон хүү азаар хөнгөн гэмтэл авсан ч  арав гаруйхан настай айлын хүүг мөргөчихөөд түргэн тусламжийн оронд даатгал дуудаж, машиндаа санаа зовнидог тэр хүнийг хэн болохыг олон нийтийн сүлжээгээр нэг хэсэг хайв.  Гэвч тэр өөдгүй хүнийг хайж олохдоо гол биш юм. Харин Монгол хүний  сайхан сэтгэл, хүн чанар  ямар болсон нь  чухал.

Монголчуудыг өөртөө уусгах бодлого хэрэгжүүлж байсан Манжийн үед бид уусаагүй ч өөрсдийн гэсэн зарим эрдэм мэдлэг, зан уламжлалаа мартаж эхэлсэн. Мөн түүний дараачаас Социализм, Ардчилал, Даяарчлал гэх он цагийн урсгалд Монгол хүн хувьсан өөрчлөгдөж үзэл бодол, үйлдэл, ухамсар гэх мэт үнэт зүйлээ алдсаар байна. Өнөөдөр бид голын усанд машин, хувцас угааж усаа бохирдуулсаар одоо байгаа байдал маань гол горхины ширгэлт  хаа сайгүй.

Хүн хүнээ гэсэн нандин чанар өөрчлөгдөж хүйтэн цэвдэг нь ноёлоод худалдаалаад эхэлчихэж хүн нь хүнээ. Гэвч өтгөсөөс минь ийм ёсыг өвлүүлээгүй нь лавтай. Эх орондоо хайртай гэчихээд идсэн чихрийнхээ цаасыг халаасалчих сэтгэлгүй энд тэнд хөглүүлээд хоёр нүүртэй болжээ Монголчууд бид.

Эцэс сүүлд нь айлын жаахан хүүхдийг зам дээр мөргөж унагачихаад  зүгээр нэг төмөр эддээ  санаагаа чилээн даатгал дууддаг ийм л болж Монгол хүн.

Б.Сансар
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих