3,5 саяын шагналтай алдарт ДЭЭЛ хэнийх вэ?
Хөгжлийн банканд шалгалт явуулснаар хэд хэдэн хууль бус мөнгөний зарцуулалт хийгдсэн нь илэрсэн. Тэр дунд тун сонирхолтой нэгэн шагналыгБарилга, захиалагчийн албаны дарга Т.Самбасанчир хүртжээ.
Тэрээр Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяртай “сайхан дээлтэй золгосон” хэмээн 3,5 сая төгрөгөөр шагнуулжээ.
Энэ мэт жигтэй зарлагууд Хөгжлийн банкинд их бий.
Жишээлбэл, тэд нэг километр замыг нэг тэрбум 800 сая төгрөгөөр тавьжээ.
Энэ хэмжээний мөнгөөр нэг километр зам тавиад байвал энэ улс ч тэр дороо дампуурах байх шүү. Тэгэхээр “Гудамж төсөл”-ийг сайтар шалгах нь зүйтэй гэдэг нь үүгээр харагдаж байна.
Мөн гадаад руу явах томилолт гэж ажилчиддаа асар их мөнгийг төсөвлөжээ. Тухайлбал, БНХАУ-руу нэг хоногт 2,908,350, ХонгКонг руу 5000 доллар,Санкт-Петербург руу 11,925,000 төгрөгийн тус тус зардлыг нэг хүнд ногдуулан гаргасан байна.
Ард иргэд нь бүсээ чангалаад, хоногийн хоолоо арай ядан авч байхад төсвийн мөнгөөр энэ мэт тансаглаж байгаа нь шударга бус юм. Бусад томилгоонуудад ч хэдий хэмжээний төсөв гаргасныг дахин нягталж, шалгах хэрэгтэй.
Ямар сайндаа сэтгүүлч Б.Ганчимэг “Ингээд л зүдэрч яваадаа уур хүрч, дүрсхийн асдаг юм” хэмээн өөрийн твиттэр хуудаснаа жиргэсэн байв.
816 мянган доллар төгрөгөөр бол нэг тэрбум 600 сая.
Энэ хэмжээний мөнгөөр ХСҮТ-ийн хавдартай өвчтөнд эрүүл элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэх төслийг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах эмч нарын сургалтыг хийж, Монголд аль хэдийн элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийх боломжтой байлаа.
Мөн энэ тухай “Монгол” HD телевизийн захирал Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ “энэ хэмжээний мөнгөөр дахиад нэг “Авьяаслаг Монголчууд”шоуг хийж болох юм байна хэмээн жиргэжээ.
Харамсалтай нь энэ бүгдийн жинхэнэ эзэн нь уснаас хуурай гарч, харин зүгээр л нэг утсан хүүхэлдэй байсан хэн нэгэн хариуцлагыг дангаар үүрээд гарах вий дээ. Монголын шүүх шударга байх болтугай.
Б.Баргужин
www.breakingnews.mn
URL: