Монголбанк инфиляцийг ОНИЛОХГҮЙ
Монголбанкны мөнгөний бодлогын тэргүүн зорилт болж ирсэн инфляци буурсаар. Энэ он гарснаас хойш инфляцийн түвшин тасралтгүй шахам уруудсаар түүхэн доод цэгтээ ирлээ. Төв банк энэ онд инфляцийн өсөлтийг долоон хувиас хэтрүүлэхгүй байлгахаар төсөөлж байсан юм. Үнийн хандлагын хэмжүүр болдог инфляци энэ оны наймдугаар сарын байдлаар хасах утга руу орсноор бодит нөхцөл байдал өөрөөр эргэв. Энэ нь эдийн засаг дахь үнийн ерөнхий түвшин хаашаа чиглэж буйн дохио болж байна.
Хэрэглээний сагсны 30 орчим хувийг бүрдүүлж, инфляцид голлох нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүний үнэ буурснаар нэгэнт нам дор түвшинд байсан инфляци газардсан нь энэ. Жил, жилийн найм, есдүгээр сард манай улсын хувьд инфляци тухайн оныхоо хамгийн доод цэгт хүрдэг. Учир нь шинэ хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ хямдардаг. Залгаад махны ханш бас л тухайн жилийнхээ үнийн доод түвшинд ирдэг. Ингэснээр инфляци өсөх боломжийг хязгаарладаг.
Инфляцийн өсөлтийн дийлэнх хувийг тодорхойлох мах, хүнсний ногооны үнэ оны гуравдугаар улиралд илүү тогтвортой байх нь түгээмэл. Тиймээс үнэ өндөр хадахгүй. Энэ он урьд жилүүдтэй харь-цуулахад онцлог үйл явдлаар дүүрэн байгааг та анзаарсан байх. Үүнийг хямралын нэг сайн тал гэж үзэж болох юм. Тодруулбал, инфляци хоёр cap дараалан сөрөг утгатай гарч, үнийн уналт үргэлжилсээр байна. Энэ нь өрхийн эдийн засагт нэг талаар эерэг дохио.
Гэхдээ иргэдийн худалдан авалт буурч байгаа учир үнийн хямдралыг бүрэн ашиглаж чадахгүй байна. Бэлэн мөнгөтэй хэний ч өмнө угтаа үнийн хямдрал ижил тэгш үйлчилсээр байгаа. Хэрэв мөнгөтэй байсан бол та ч гэсэн нэгийн үнээр хоёрыг, хоёрын үнээр гурвыг сонгохыг үгүйсгэхгүй. Гэвч өрхийн төсвөө удаа дараа “тодотгосон” эзэгтэй нар хямдралд хөл алдсангүй. Тэд шинэ хувцас авах, тансаг зэрэглэлийн зоогийн газарт хооллох болон өндөр үнэтэй гоо сайхны үйлчилгээ авахад хүртэл гар татжээ. Эзэгтэй нарын хэмнэлт инфляцийн өсөлтийг хумихад багагүй үүрэг гүйцэтгэж байна гэвэл дэгсдэхгүй болов уу.
Эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсон төдийгүй бараа, бүтээгдэхүүний эргэлт ийм шалтгаанаар удааширч байгаа нь бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд ч бүсээ чангалах сануулга өгч эхэлсэн. Тиймээс тэд ашиг бодож суухаас илүүтэй алдагдалд орохгүн тулд бараа, бүтээгдэхүүнээ улам хямдруулж буй хэрэг. Гэхдээ валютын ханшийн зөрүүнээс үүдэн импортын бараа, бүтээгдэхүүний үнэ цаашид өсөх нь бий. Ийм нөхцөлд хямдрал хол, хямрал ойрхон харагдах аж.
Үндэсний статистикийн хорооны гаргасан есдүгээр сарын нийгэм, эдийн засгийн албан мэдээллээс харахад инфляци оны эхнээс 0.6 хувиар өсчээ. Харин жилийн дүнгээрээ 0.1 хувиар буурсан. Инфляци нь үнийн хэмжүүрийн зөвхөн нэг үзүүлэлт. Энэ үзүүлэлтийг cap тутам Үндэсний статистикийн хорооноос тооцон гаргаж, зарладаг юм. Инфляцийн түвшин өнөө дефляцийн эрсдэл агуулсан хэвээр байгааг зарим эдийн засагч хэлж байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин үргэлжлэн буурч байгаа нь эдийн засгийн хүндрэл улам гүнзгийрч буйн илрэл.
Өргөн хэрэглээний барааны үнийн индекс зорилтот түвшнээс тээр доор байгаа нь сайн мэдээ бас биш. Эдийн засаг өсөж, өрхийн орлого нэмэгдэх хэрээр цаана нь үнийн өсөлт тодорхой түвшинд бий болдог. Улсын эдийн засгийн гол үзүүлэлт өрхийн хэрэглээний сагснаас хамаарч байгаа. Өрхийн орлого тухайн айлын амьдралын тусгал. Энэ нь бүхэлдээ Монголын эдийн засгийн нэг хэсэг юм. Тиймээс инфляцийн талаарх бидний бодол тэр чигтээ сөрөг байх албагүй.
» Төв банк энэ онд инфляцийн өсөлтийг долоон хувиас хэтрүүлэхгүй байлгахаар төсөөлж байсан.
» Голлох нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүний үнэ буурснаар нэгэнт нам дор түвшинд байсан инфляци газардсан.
» Манай улсын худалдааны голлох түнш болох БНХАУ-ын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш ч өсөлттэй хэвээр.
Инфляци зохистой түвшинд тогтвортой байх нь чухал гэдгийг таван эдийн засагч тутмын гурав нь хэлж байгаа юм. Энэ цифр хасах утгатай, сөрөг байх тусам эдийн засгийн өсөлт саармагжих магадлал өндөр. Эдийн засаг дорвитой өсөхгүй бол та бидний бодит цалин нэмэгдэх, эсэх нь улам бүрхэг болох талтай. Эдийн засаг сайнгүй байгаа энэ үед төгрөгтэй харьцах валютын ханш эрс өсөх болсон.
Манай улсын худалдааны голлох түнш болох БНХАУ-ын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш ч өсөлттэй хэвээр. Энэ нь амьдралын өртөг, хэрэглээний зардлыг улам нэмэгдэхэд хүргэж байна. Өртөг нэмэгдэх хэрээр цалин, тэтгэвэр, тэтгэмж хүрэлцэхгүй байгаа талаар хэн хүнгүй ярих болцгоосон нь ортой. Угтаа гутал, хувцсандаа зориулдаг мөнгөний дүн буурч, зардал нэмэгдсээр. Та бид хэрэглээгээ хязгаарлаж, туйлын шаардлагатай зүйлд л мөнгө зарцуулдаг дадлыг энэ удаагийн нөхцөл байдал нөгөө талдаа олгож байгаа юм.
Монголбанк жил тутам инфляцийг зорилт болгож ирсэн. Харин ирэх оноос инфляци нэн тэргүүний зорилт байх шаардлагагүй болж байна. Учир нь инфляци бус, дяфляци эрсдэл дохиолох болсон. Тиймээс Төв банк инфляцийн зорилтыг дунд хугацаагаар тодорхойлов. Тодруулбал, 2019 он хүртэлх инфляцийн өсөлтийг найман хувиас хэтрүүлэхгүй байхаар төрийн мөнгөний үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Инфляцийн үзүүлэлтэд үндэслэн Монгол Улсын мөнгөний бодлогыг Төв банк томъёолдог. Энэ бодлого нь эргээд бидний амьдралд тусгалаа олдог.
Инфляцийн аюул биднээс холхон байгаа. Хоёр cap дараалан инфляци сөрөг утгатай гарсан нь нэг ёсны рекорд байв. Гэхдээ мах магнаг болох цагаар инфляцийн эрсдэл үүсдэг. Мөн хүнсний ногоо болон шатахууны үнэ өсөх хэрээр эрсдэл инфляцийн өсөлтийг хөөрөгдөх талтай. Тиймээс үргэлж хасах утгатай байна гэдэгт найдах боломжгүй. Тэр тусмаа манайх шиг импортын хэрэглээнээс үлэмж хамааралтай оронд инфляцийн уналт буюу дефляци итгэхэд бэрх атлаа бодит эрсдэл.
Хэрэглээний үнийн индекс нэмэгдэхэд валютын ханшийн үзүүлэх нөлөө улам нэмэгдэж байна. Монголбанкны зарласан албан ханшаар нэг ам.доллар 2271.98 төгрөгтэй тэнцлээ. Улсын валютын нөөц дундарсан, түүнээс шалтгаалаад ам.долларын ханшид төв банк зохицуулалт хийхэд улам бэрхшээлтэй болж байна. Ам.доллартай зэрэгцэн юань биеэ тоож, түүнийг нь дагаад манай улсын эдийн засагт, тэр дундаа өрхийн төсөвт дарамт нэмэгдсээр. Бид нийт импортынхоо 70 гаруй хувийг валютын төлбөрөөр хийдэг. Ам.доллар, юанийн ханш чангарах тусам дотоодод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэд орох хандлага хэдийнэ тогтсон. Инфляци өсөх шалтгаан нь валютын ханш болж байна. Дунд хугацаанд мах, хүнсний ногооны нийлүүлэлт багасах хэрээр үнэ өсөж, улмаар инфляци сөрөг утгаас эерэг утга руу шилжих нь хоёр дахь шалтгаан.
Б.БАЯРТОГТОХ /ЗГМ/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЗАМИЙН ЦАГДААГИЙН УРД ТАЛИЙН НАРХАН ХОТХОНИЙ 51 БАЙРНИЙ ГОМО МӨНХЖАРГАЛ ЧИ БАЙРНИЙХАА ХӨВГҮҮДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ШОРОНГИЙН ГОМО