Хөгжлийн банкны удирдлагуудын тансаглал хэрээс хэтэрч, бондын мөнгийг гарын салаагаараа урсгасан 30 ноцтой баримт

147628736357fe5b8383113

Хөгжлийн банкыг тойрсон элдэв асуудлууд ойрын өдрүүдийн ярианы гол сэдэв болж хувираад байна. Одоогийн байдлаар Хөгжлийн банкны холбогдох удирдлагуудыг АТГ-аас саатуулан шалгаж эхлээд байгаа юм. Өчигдөр тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн талаар манай сайт мэдээлж байсан. Мөн өнгөрсөн сарын 15-ны өдөр 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг саатуулан шалгаж эхэлсэн билээ. Түүнийг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

Мөн энэ өдрүүдэд Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулагдаж холбогодох шалтгалтуудыг хийж дуусгасан бөгөөд шалгалтын үр дүнгээ Засгийн газарт танилцуулав. Уг шалгалтын явцад Н.Мөнхбат тэргүүтэй Хөгжлийн банкинд холбогдох маш олон ноцтой зөрчлүүд илэрсэн талаар тус ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр мэдээлсэн юм. Угаасаа уг банктай болон бондын мөнгөний захиран зарцуулалттай холбоотой маш олон ноцтой баримтууд өнгөрсөн жилүүдэд хэвлэлээр гарч байсан ч тухай бүрт нь үүнийг үгүйсгэж асуудлыг намжаасаар ирсэн. Тэгвэл энэ удаагийн шалгалтаар тогтоод буй “Фортуна” Н.Батбаяр болон Н.Мөнхбат нарын гаргаж байсан шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.

1. Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй санасан зоргоороо салхинд хийсгэсэн.

2. Өгсөн зээлийг авсан этгээд чухам  юунд хэрхэн зарцуулж байгаад гүйцэтгэлийн хяналт тавьдаг механизм алдагдсан.

3. Төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт гаргахдаа ямар ч тооцоо судалгаа хийгээгүй. Бүр арилжааны банкуудаас дор зээл олгосон.

4. Барьцаа хөрөнгө нь барьцгүй, ханшийн эрсдэл нь харалган, борлуулалтын төлөвлөгөө нь хий хуйтай, зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь иш мухаргүй, зээлийн хорооны тэмдэглэл ч байхгүй явсаар өдий хүрсэн.

5. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр Хаврын чуулганаараа батлах хуультай. Энэ хууль 2012 оноос хойш огт мөрдөгдөөгүй байсан. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж УИХ-аас батлагдаагүй, хэлэлцэгдээгүй асуудлыг санхүүжүүлдэг хууль бус практик тогтсон байсан.

6.  2022-2016 онд Засгийн газар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, санхүүжилт, төсөл, гүйцэтгэгчийн жагсаалт нэр зааж нийт 160 орчим шийдвэр гаргасан. Энд жишээ болгож, заримаас нь дурдая. Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулалгүй хууль бусаар гаргасан.

7. Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл олгосон. Энэ нь мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.1-т “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална.” гэж заасны дагуу УИХ-аас баталсан жагсаалтад огт байхгүй.

8. Мөн “Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын санхүүжилт анхаарал ихээр татсан. Жишээ нь, Атар өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх 1 км авто замын барилгын ажлыг хийнэ гээд анх 440.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Гэтэл зураг төслийг нь хийсний дараа 1 тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өсгөсөн.

9. 3, 4 дүгээр хорооллын эцсийн уулзварын өргөтгөл шинэчлэлийг “Пабликроуд” ХХК гүйцэтгэсэн. Энэ уулзварыг тухайн компани 300 сая  төгрөгөөр  зураг төсөл гараагүй байхад гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр гэрээ байгуулаад явсан. Нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу эхний дүнгээсээ 4.3  дахин өндөр зарлага гаргасан нь ажлын хэсгийн шалгалтаар илэрчээ.

10. Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газрын 2011 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр  тогтоолоор Актив-пассивийн удирдлагын, Зээлийн, Эрсдэлийн удирдлагын болон Хяналт, захиргааны гэсэн үндсэн 4 нэгж, туслах 10 дэд нэгжтэй байхаар баталсан. Гэтэл жил бүр ТУЗ нь хуралдаж өргөтгөсөөр иржээ.  ТУЗ-ийн 2014 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор нийт орон тоог 168 болгон нэмэгдүүлсэн. Эндээс харахад ТУЗ бүтэц орон тоогоо тогтмол дураараа нэмэгдүүлж байжээ. Уг нь Хөгжлийн банкны  ТУЗ-д Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй. Энэ бол цэвэр хууль зөрчсөн шийдвэр.

11. Энэ мэтээр хуулиар олгогдоогүй эрх эдэлдэг, хуулиас гадуур хөрөнгө зарцуулдаг, тендерийн хууль бидэнд хамаагүй гэдгээр хуулийг буруу тайлбарлаж дураар авирлаж тансагладаг байжээ.

12. Чингис бондын 1.5 тэрбум ам долларыг Хөгжлийн банкинд ам доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал гэхэд л 694 тэрбум төгрөг болсон байна.

13. Самурай бондын иенийн ханшийн алдагдал гэхэд 130 тэрбумаар хэмжигдэхээр болсон.

14. Блүүмберг телевизтэй мэдээлэл суртачилгаа хийлгэнэ гээд 1.8 сая ам долларын гэрээ хийгээд 800 мянган долларыг шилжүүлсэн.

15. Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралд тавигдах ёстой хуулийн шаардлага нь банк санхүүгийн байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс 5-аас доошгүй жилийг удирдах албан тушаал хашсан байх ёстой. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын зөвлөхөөр  л ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл Н.Батбаяр өөрийн хүнээ хууль зөрчиж томилсон аж.

16. Хөгжлийн банкны Хяналт захиргааны газрын захирал гэхэд 5-аас доошгүй жил банк санхүүгийн байгууллагад, үүнээс 3-аас доошгүй жилд нь удирдах албан тушаал хашсан хүн байх ёстой. Гэтэл энэ албан тушаалыг хашиж байсан Ш.Батбилэг нь Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ТУЗ-ын дарга асан Б.Шинэбаатарын зөвлөхөөр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, бие биендээ хяналт тавьж ажиллах, хараат бус байх зарчим шаардлага хэрэгжих боломжгүй, сонирхлын зөрчилтэй баг Хөгжлийн банкийг удирджээ.

17. Хөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 4 тэрбум 700 сая төгрөг болж өссөн.

18. Хөгжлийн банкны удирдлагууд гадаад албан томилолтын төсвийг тухайн үед мөрдөгдөж байснаас хэт өндрөөр тодорхой тайлбаргүйгээр их хэмжээний мөнгө төсөвлөн үрэлгэн зарцуулдаг байсан нь ч тодорхой болсон.

19. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2014 онд Санкт-Петербург хотод хийсэн албан томилолтын 3 хоногийн зочид буудлын төлбөрт гэхэд 11 сая 925,000, нислэгийн тийзэнд 8 сая 985,000 төгрөг төсөвлөн баталсан.

20. Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр болон Bloomberg телевизийн хөтлөгч, зураглаач нарын буудлын төлбөр болох 1 хүний хоногийн 1 сая 224,300 төгрөг болон замын зардлыг Хөгжлийн банкнаас гаргасан.

21. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын Хонгконгд чуулга уулзалтад оролцох 3 хоногийн нийт зардал 8 сая 691,703 төгрөг, нэг хоногийн буудлын төлбөр гэхэд л 786 ам доллараар төсөвлөгддөг.

22. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 2013 онд БНХАУ-д Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон дагалдан явах орчуулагчийн 1 хүний хоногийн зочид буудлын төлбөрт 2 сая 908,350 төгрөг, бусад зардалд 5000 ам доллар төсөвлөсөн.

23. 2012-2015 оны хооронд олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад 4 тэрбум орчим төгрөг зарцуулсан байх ба “Блүүмберг ТВ”-тэй гэхэд 2013 онд 816 мянган ам доллараар зар сурталчилгааны гэрээ байгуулсан. 2016 оны эхний хагас жилд гэхэд 1.2 тэрбум төгрөг суртачилгаандаа зарцуулсан.

24. Эдийн засаг, хөгжлийн сайдтай цагаан сараар золгох үед гоё дээл хувцастай байсан гээд Хөгжлийн банкны барилга захиалагчийн албаны дарга Т.Самбасанчирыг 3.5 сая төгрөгөөр урамшуулсан.

25. Хөгжлийн банк Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үйл ажиллагаандаа огт мөрддөггүй явж ирсэн байсан. Үүнд 2013 онд 233.2 сая, 2014 онд 198.5 сая, 2015 онд 27.6 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт тендергүйгээр хийсэн байсан.

26. Хөгжлийн банкинд хийсэн хамтарсан шалгалтаар нийтдээ 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлж байгаа. Чингис бондын талтай дүйх хэмжээний дүнтэй асуудал хуулийн байгууллагаар үргэлжлүүлэн шалгагдана.

27. Монголбанкнаас шаардсаар байхад биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум төгрөгийн алдагдлыг Хөгжлийн банк үүрсэн.

28.  “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан байсан.

29. “Монголын төмөр зам” ТӨХК-ний энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая  төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан байсан.

30. Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан зөрчил нийтлэг байв.

Энэ мэтээр Хөгжлийн банктай холбоотой”НО” -той баримтууд олонд ил боллоо. Өнгөрсөн дөрвөн жилд энэ бүгдийг тас нууж ирсэн түүхтэй. Эдгээрээс болоод Н.Батбаяр болон Н.Мөнхбат нар АТГ-т шалгагдаж эхэлсэн. Хэтэрхий тансаглал, баталгаагүй төсөл хөтөлбөрт бондын мөнгийг үр ашиггүй зарцуулж, төсвийн хөрөнгийг гарын салаагаараа ямар ч тооцоо судалгаагүйгээр урсгаж орхив. Түүгээр ч барахгүй сайдтай золгохдоо гоё дээл өмссөн хэмээх инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг шалтгаанаар 3.5 сая төгрөгийн урамшуулал ажилтандаа олгосон байх жишээтэй. Мөн УИХ-аас баталж өгсөн бүтцээ жил бүр шинэчилж хууль зөрчин орон тоо нэмсээр ирсэн нь өнгөрсөн дөрвөн жилд Эдийн засгийн хөгжлийн банк тэргүүтэй Хөгжлийн банкныхан улс дотор хуульгүй улс байгуулчихсан мэт аашилж иржээ.

Өнгөрсөн хугацаанд монголчууд бид “авилга авлаа”, “төсвөөс мөнгө иджээ” гэх мэдээллийг хангалттай сонсож байсан байх. Гэвч Хөгжлийн банк шиг идсэн, уусан нь хэдэн саяаар биш хэдэн зуун саяар тэр ч байтугай өчнөөн их наядаар хэмжигдэхээр байгаа нь гайхшил төрүүлж байна. Хууль хяналтынхан уг асуудлыг маш яаралтай анхааралдаа авч асуудлыг ойрын хугацаанд үнэн зөвөөр нь шийдэж өгөх хэрэгтэй биз ээ.

Ч.Ган

zaluu.com


URL:

Нэр: z Огноо: 13 October 2016

ЗАМИЙН ЦАГДААГИЙН УРД ТАЛИЙН НАРХАН ХОТХОНИЙ 51 БАЙРНИЙ ГОМО МӨНХЖАРГАЛ ЧИ БАЙРНИЙХАА ХӨВГҮҮДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ШОРОНГИЙН ГОМО

Нэр: АСУУДАЛ НО Огноо: 13 October 2016

түүнээс ГАДНА ЭХЗЯАМНЫ ХЭЛТСИЙН ДАРГА БАЙСАН ЭРДЭНЭБАЯР ГЭГЧ ШИНЭ СУМ ТӨСӨЛ, БОЛОН ЗАРИМ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРЭЭС ЗӨНДӨӨ МӨНГӨ ТОНШСОН ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ ЛАМБААГИЙН ХҮРГЭН ХҮҮ ХАДАМ ААВЫНХАА ХҮЧИНД ЭХНЭРИЙНХЭЭ ХОРМОЙД ДАРГА БОЛЖ БАТБАЯР ДЭВШҮҮЛЭН АЖИЛЛУУЛСАН ГЭНЭ ЛЭЭ

Сэтгэгдэл бичих