БНАСАУ: НЭГДСЭН УЛСЫН ЭХ ГАЗАР ЦӨМИЙН ОВОО ХАРААНД ӨРТЛӨӨ

olloo_mn_1476317803_42310aebce4d43669b4f703b8808ce5c_18АНУ болон БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт энэ сарын 10-наас Солонгосын хойгт эхэлсэн. Жил бүр зохион байгуулагддаг уг цэргийн хамтарсан сургуулилтыг БНАСАУ-ын эсэргүүцэж, удаа дараа эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.Тэгвэл энэ онд ч мөн товлосон хугацаандаа эхэлсэн сургуулилтыг Пхеньяны тал эсэргүүцэж, “Солонгосын хойгийн байдлын хямралд хөтөлсөн өдөөн хатгалгын үйл ажиллагаа” хэмээн үзэж буйгаа мэдэгджээ.

Энэ талаарх мэдэгдэл тус улсын төв хэвлэлийн өчигдрийн дугаарт хэвлэгдэн олон нийтэд хүрсэн байна.  Мөн “Нэгдсэн улсын эх газар цөмийн овоо хараанд өртлөө” хэмээн сүрдүүлээд амжжээ. АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт энэ сарын 15-нд өндөрлөх бөгөөд эдгээр өдрүүдэд Солонгосын хойгийн баруун этгээд дэх шар тэнгис, Өмнөд Солонгос улсын харьяалалд багтах тэнгисийн орчмын бүс нутагт явагдаж байгаа аж. Сургуулилтад АНУ-ын цэргийн цөмийн зэвсэг тээгч онгоц гэх мэт 40 гаруй техник хэрэгсэл оролцож байна.

Тэгвэл БНАСАУ-ын төв намын хэвлэлийн өчигдрийн дугаарт энэ удаагийн цэргийн сургуулилтыг эсэргүүцэж, хурцаар шүүмжилсэн нийтлэл хэвлэгджээ. Тэрхүү нийтлэлд “Манай улс бодит байдал дээр цөмийн зэвсэг, стратегийн пуужинтай хүчирхэг орон бөгөөд Америкийн эх газар, номхон далайн байлдааны бүс нутгийн бүх бааз цөмийн зэвсгийн овоо хараанд орлоо” хэмээн сүрдүүлсэн байсан ажээ. Энэ жилийн хоёр улсын цэргийн сургуулилт эхэлснээс хойш Пхеньяны талаас анх удаагаа хэвлэлээр дамжуулан эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь энэ юм.

Сургуулилт эхэлсэн өдөр Хойд Солонгосын Хөдөлмөрийн нам байгуулагдсаны ойтой давхацсан бөгөөд энэ үеэр ямар нэг эсэргүүцсэн мэдэгдлийг хийгээгүй байсан билээ. Гэхдээ зарим орнууд Хойд Солонгос улсыг дахин цөмийн зэвсэг туршихаар бэлтгэж байна хэмээн хардаж байсан юм.

Монголын мэдээ
Б.Даваахүү

URL:

Сэтгэгдэл бичих