ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Засгийн газрын 100 хоногийн арга хэмжээний хүрээнд МХЕГ, Эрүүл мэндийн яам хамтран “Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааг хангуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Уг сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл 80 гаруй хүн оролцсон байна.
Энэ үеэр “Нийгмийн даатгалын тогтолцоо, шинэчлэл”, “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлын байрны хөдөлмөр, нөхцөлийн талаар”, “Хөдөлмөрийн харилцаа, тушаал шийдвэр гаргахад анхаарах асуудал”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зардлыг төлөвлөх арга, “Хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлууд”, “Төсөв, өр авлагын талаар анхаарах асуудал” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, зөвлөгөө өгжээ.
Арга хэмжээний зорилго нь эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааг хангах, Хөдөлмөр хамгааллын хууль тогтоомжийг сурталчлах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн мэдээлэлтэй болгоход чиглэсэн байна.
Б.Орхон
olloo.mn
URL: