Төр рүү “үсэрсэн” урлагийнхан
Соёл урлагийнхан хүртэл АН, МАН-ын хэмээн хуваагддагийг та бүхэн мэднэ. АН-ын нөмөрт байсан урлагийнхан тайз руугаа буцаж, МАН-ынхны үе ирж байна. Тухайлбал, нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар Ж.Дамдинцэрэн томилогджээ. Түүнийг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү гэдгээр нь уншигчид танина. Уран бүтээлчдийн тоглолтын тасалбар борлуулдаг www.ticket.mn сайт түүнийх. Мөн тоглолт зохион байгуулдаг компанитай гээд Ж.Дамдинцэрэнтэй холбоотой ашиг сонирхолын багагүй зөрчил яригдана. Ямартай ч томилгоо хийгдэж, тэрбээр өчигдөр ажилдаа оржээ.
Түүнээс гадна “Номин талст” хамтлагийн залуус ч төр түшилцэхээр болжээ. “Номин талст” хамтлагийн ахлагч Д.Батсүх нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргаар томилогдсон бол дуучин А.Хаянхярваа нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар очжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт ажилдаа орсон гэнэ.
В.Бат
shuud.mn
URL: