С.Баярцогтын хүү “Хөх чоно” группын эзний охинтой хуримлаж, Топ С.Ариунбилэг туурга тусгаарлалаа
Ерээд оноос хойш зах зээлийн нийгэмд шилжсэнээр баян ядуугийн ялгаа гарч, төмс сонгиноо ширхэглэн авч, талхаа таллаж иддэг айлууд байхад өмсдөг хувцас, таваг халбага нь дан брэд болсон “тасарсан” баячууд хэдэн зуу байна. Ихэвчлэн гадаад дотоодод амьдардаг эдгээр баячуудын хүүхдүүд хоорондоо хайр сэтгэлийн холбоо тогтоон, баячуудын хүүхдүүд ураг барилдаж, буян буянаараа гэдгийг харуулж байна. УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Харвардад мастер хамгаалсан залууг шижигнэсэн боловсролтой гэж хүмүүс найддаг. Тэр манай цуутай хүүхнүүдийн нэг Нямтайширийн Цэлмүүнтэй хамт амьдарч байгаа. Эр хүнийг сонгосон бүсгүйгээр нь шинждэг гэдэг дээ.
Өнгөрсөн жил “АПУ” Батхүүгийн хүү хуримаа хийж, шинэ цагийн баячуудын хурим хийх жишгийг тогтоосон. Жил бүрийн наймдугаар сард хосууд өдрийн сайныг өнжин хүлээж сарын сайныг саатан хүлээж байж гал голомтоо бадраадаг үе. Энэ жил “алдартай оффшорч” С.Баярцогтын хүү Б.Гомбо-Эрдэнэ “Хөх чоно” группын эзний бага охинтой гэрлэнэ гэсэн яриа түгж, ус цалгиулж, лус баярлуулах нижгэр хуримыг хэрэгт дуртай улс амьсгаа даран хүлээсэн. Сангажавын Баярцогтын том хүү Б.Гомбо-Эрдэнэ БНХАУ-д сурч байгаад АНУ-д ахлах сургууль дүүргэн Виржиниагийн их сургуульд элссэн гэж хэвлэлд бичигдэж байв. С.Баярцогтын хүү аавтайгаа тун төстэй Б.Гомбо-Эрдэнэ “Хөх чоно” группийн Ө.Пүрэвбаатарын охин П.Оюунтөгстэй хар багаасаа үерхэж, одоо хуримаа хийлээ. Хадмууд нь хүргэн хүүдээ алтан эмээл төхөөрч өгчсөн гэнэ. С.Баярцогтын бэр П.Оюунтөгсийн хувьд долоон настайгаасаа Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид суралцсан 10 настайдаа “Алтан намар-99″ хөгжмийн наадмын тусгай байрын шагналыг хүртсэн, Франц, Итали, Америкт төгөлдөр хуурын тэмцээн уралдаанд оролцож байсан авъяаслаг охин. Одоо Бээжинд Хөрөнгийн биржийн чиглэлээр суралцдаг аж. “Хөх чоно” группын захирал Ө.Пүрэвбаатарын том хүү П.Мөнхтулга топ модель С.Ариунбилэгтэй хамтран амьдардаг байсан ч саяхнаас салсан гэсэн яриа гарч байна.
http://tovchoo.mn/14500
URL: